СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/04/NewFolder1/5ce8dff7a45db098eeab7caa58e8c0ec_x3.jpg

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа. Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

III хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг

VI хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг

VI хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг

VI хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг

VI хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг

VI хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг

VI хороо Новотел зочид буудлын эсрэг талд -1 ширхэг

VI хороо Дашчойлин хийд орчим -5 ширхэг

VII хороо 11-р хорооллын автобусны буудал -2 ширхэг

VII хороо Хөгжим бүжгийн автобусны буудал -3 ширхэг

VIII хороо МУБИС-ийн баруун талд -1 ширхэг

VIII хороо Спорт төв ордон -2 ширхэг

VIII хороо МУИС-ийн Эдийн засгийн сургууль урд талд -3 ширхэг

VIII хороо Логарифм сургуулийн баруун талд -5 ширхэг

VIII хороо Багшийн дээдийн хойд автобусны буудал -1 ширхэг