Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нар дэлүү авах дурангийн мэс засал эмчилгээг орон нутагтаа амжилттай хийлээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд “Гэмтлийн шалтгаантай дэлүүний няцрал" оноштой эмчлүүлэгч иргэн Н-д энэ сарын 14-ний өдөр яаралтай журмаар Дэлүү авах дурангийн мэс засалыг 2 дахь удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ.
Алслагдсан бүс нутгийн иргэдэд мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн Мэс заслын тасгийн хамт олон болон хагалгааны багт баяр хүргэж, улам их амжилт хүсье.



