УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:davaagiin tsogtbaatar gishuun/20241212MPA478071.jpg

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудал хуулийн мухардалд ороод буйг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэллээ. Тодруулбал, тэрбээр "Д.Цогтбаатар гишүүний асуудлаар шүүхээс ШШГЕГ-т бичиг ирсэн. Одоо ШШГЕГ юу хийх вэ гэхээр тухайн хүнийг томилсон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүнийг томилдоггүй. Ард түмнээс сонгогддог. Тиймээс томилсон, сонгосон гэдэгт ямар хүн хамаарах юм бэ. СЕХ хамаарах уу гэдэг асуудлаар ХЗДХ-ийн сайдын хувьд бичиг явуулсан. Ер нь хуулийн мухардалд орсон" гэлээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За ёстой ингэж ярьж болохгүй шүү сайд гуай!!! Шүүхийн шийдвэр ямарч шатны шийдвэр шууд хэрэгжээп явдаг. Хуультай. Шууд эргүүлэн татах. Буруу жишиг тогтоох эрсдэл үүсээд байна. Моншолд ял эдлэх хүнгүй болно. Тиймээс шорон шүүх цагдаа прокурор шийдвэр гүйцэтгэлийн газраар яах юм бэ??? Ер нь явж явж их хурал засгийн газраар ч яах юм бэ???