Б.Цогтгэрэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр 4 дэх удаагаа улираан томиллоо

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
90
legacy:Tsogtgerel gishuun/tsogtoo.jpg

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр Б.Цогтгэрэлийг улираан томиллоо. Бүрэн эрхийн хугацаа 3 жил байдаг бөгөөд 2016 оноос хойш ийнхүү дөрөв дэх удаагийн томилолтоо авлаа. 75 жилийн түүхэнд хамгийн урт буюу 12 жил ийнхүү уг албыг хашиж рекорд тогтоож байна.

Сануулбал, 2018 онд Бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан ч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурлаар Б.Цогтгэрэлийг албан үүргээс нь чөлөөлөөгүй юм. Мөн 2022 онд томилсон байдаг.

Түүний хувьд шилэн дансны мэдээлэл, төрийн үрэлгэн зардлыг олон нийтэд хүргэж байснаараа "Шилэн Цогоо" гэдэг нэрээрээ олон нийтэд танигдсан юм.

Дашрамд дурдахад, Тэрбээр УБТЗ-ийн нөхцөл байдал, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах үүргийг Ерөнхий сайдаас авсан байна. Өмнө нь түүнийг цар тахлын үед төмөр замын нөхцөл байдал хүндрэх үед томилж байсан юм. Энэ удаад ч гэсэн санхүүгийн балансын хувьд алдагдалтай, хувь нийлүүлэгчидтэй харилцан ойлголцох хэлэлцээр хийх зэрэг шаардлагууд үүсээд байгаа ажээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Хөөж зайлуул

  • З
    Зочин

    Ардын намаа дагаад салахгүй явбал ямарч байсан нэг албан тушаал авдаг нь жам юм шүү! Тэр Жаргалмааг хараарай, УИХ-д дэвшээгүйч одоо Солонгост нэг албан тушаал дээр очих гэж байна!. Ер нь Монголчууд бүгдээрээ ардын намд элсээд орчихвол яасан юм!

  • З
    Зочин

    Энэ нэг балайюм аа солиоч. Хэн болоод дархлагдсан юм. Ажил хийдэггүй новш юм билээ. Төмөр замд ямарч өөрчлөлт ороогүй бна ш дээ

  • О
    Огий

    Дарваан төмөр замд юу хийсэн юм бэ.хөөж явуулах ёстой

  • З
    Зочин

    yu ch hiigui baij jiliin bonus ni 1 ter bum gej bgaan

  • З
    Зочин

    орос шээс

  • З
    Зочин

    Darvaabaa gej ats

  • Т
    Төмөр замчин

    МАН-ы Хурц шүү дээ...Цаашаа ярих уу яах уу ..гээд л албан тушаал хооп