МҮБХ-ноос Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа

Спорт
Bolortengis
Унших: 1 мин
40
legacy:Undesnii buh/lkhagyua.jpg

Маамын Лхагва арсланг МҮБХ-ноос үндэсний бөхийн аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа.

Өнөөдөр Улсын арслан Маамын Лхагва агсны нэрэмжит хүчит 256 бөхийн барилдаанд болсон юм. Энэ үеэр МҮБХ-ноос түүнийг үндэсний бөхийн аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжилжээ.

МҮБХ-ны батламжид " Мөнхөд дурсагдах их хүчтэн Завхан аймгийн Идэр сумын Харъяат Монгол Улсын арслан Маамын Лхагва нь 1931 онд 9 давж үзүүрлэсэн. 1932 онд 8 давж шөвгөрсөн, 1933 онд 10 давж түрүүлсэн, 1935 онд 6 давсан, 1936 онд 6 давсан. 1940-1945 онуудад барилуулаагүй. 1946 онд 5 давсан, 1947 онд 5 давсан, 1948 онд 5 давсан, 1950 онд 5 давсан, 1951 онд 5 давсан амжилт нь Монгол Улсын Үндэсний бөхийн Аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжлав" гэжээ.

Тэрээр 1907 онд Завхан аймгийн Идэр суманд малчин ард Маамын гэр бүлд төржээ. 1930-аад онд "Урт гарт Лхагва" гэж алдаршсан тэрээр хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилс хэрэгт холбогдож, 1939 - 1946 онд шоронд хоригдож байв. Түүний ах Улсын заан М.Намбар гэх хүчит бөх байсан аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эмээ1 жил өмнө

    Манай аймгийнхан хүчтэй, бяртай, хүн сайтай сайхан удмын залуус ихтэй. Даанч манай Монголд аль сайхныгаа, удам сайтыгаа гүтгэж доош нь дараад хүн муутай, зальтай, ядуу, атаархуу этгээдүүд сууринд нь суудаг ёс эртнээс тогтож дээ.

  • З
    Зочин1 жил өмнө

    алын ивээлд орсон хүн байж таарч буруудан хүчээр буулгуулсан. Ингээд лавтай 2-3 түрүүгээ луйвардуулжээ. Даан удалгүй түүнийг өөчилж Дэмидийн эсэргүү бүлэг гэгчид элссэн хэмээн яллаж 6 жил шоронд хорьсон. Тэр гарч ирээд мөн л дээгүүр барилдах хүч, нас байвч сэтгэл санаагаар гундаж бага шөвөгт шалгараад өөдөө дээшээ гарах эрмэлзэлтэй, сайн барилдаж буй залуу бөхчүүдийг дэмжин бууж өгдөг болжээ. Эгэлгүй хүчтэн, заяанаасаа төрмөл, Халхын алдарт бөх М.Лхагва гэгч нь хилмэгдсэн хилмэгдээгүй аль ч талаараа аварга цолны болзол бүрэн хангасан хүн юм. Өөр бас ийм нөхцөл биелүүлсэн хүчит арслангууд нь Л.Чимэд, О.Аюур, Аат хэмээх Д.Лувсанжамц нар болно.

  • З
    Зочин1 жил өмнө

    Бөх хүн гэж ийм л байж дээ. Сүрлэг сайхан. Цул шөрмөс. Илүү дутуу юмгүй. Лам явсанаас болж насан туршдаа хилмэгдэж дууссан хүн. 2-3 наадамд их шөвөгт Цагдаа Содном, Корпус командлагч М.Бэх-Очир хурандаа гэж 2 хүнтэй барилдахаар гарах бүрт Цэргийн яамны Малж гэдэг хүн биечлэн очиж "Лхагва, бууж өг! Лам хүн цэргийн хүнтэй хүчээр барилдаж давах бол үхэх ялтай" гэж сүрдүүлсэн гэнэлээ. Нэг зүгийн, дийлдэшгүй хүчтэн бөх хүн ингэж дорд үзэгдэж, дарлуулж байгааг харж мэдэрсэн бүх цэргийн жанжин Дэмид түүнийг өрөөндөө дуудаад маань мэгзим уншуулж цээжийг нь шалгаад "За Лхагва аа, одооноос лам биш цэрэг хүн болно оо, чи" гэж өөрийн багтаа авчээ. Ингээд түүнийг Зху руу цэргийн сургуульд, морин цэргийн офицер болгохоор явуулсан. Гэвч түүнийг суралцаж байхад Дэмид нарыг буруутгах кампанит ажил эхэлсэн тул сургуулийг нь төгсгөлгүйгээр дуудан авчирж ажил, сургуульгүй хэсэг байлгасан. Энэ зуур Лхагва дахин улсын наадмын түрүү булаацалдаж Дорнодын бөх Түвдэндорж гэгчийг тонгорч орхисон чинь тэр нь Марш

  • З
    Зочин1 жил өмнө

    Илүү нуруутай байсан байх аа