Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
20

БНСУ-аас Хөвсгөл аймаг Мөрөн хотын Мөрөн нисэх буудалд шууд нислэг буулгах ажлыг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно. 2025.04.30 өдөр БНСУ-д шууд нислэг үйлдэж эхлэх эхний уулзалт болно. Мөрөн нисэх буудлыг олон улсын 4С зэрэглэлийн нисэх буудал болгох ТЭЗҮ зарлагдаж байна" гэжээ.



