Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг шинэчлэн зохион байгууллаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/04/oooo/491978737_1237349784441937_4539815651538999684_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, сургалт, мэдээлэл хүргэх арга хэмжээ зохион байгууллаа.

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх талаар хүүхдүүдтэй нээлттэй ярилцлага өрнүүллээ.

legacy:_shariljjj/baba/ahmad/ff/491922736_1237349367775312_2249321717491895243_n.jpg

32 сургуулийн 100 гаруй өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож сайн дурын үйл ажиллагаа явуулах юм.

legacy:_shariljjj/baba/ahmad/ff/491933092_1237349794441936_3819806146681964262_n.jpg