ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 14 градус дулаан, үдээс хойш сэрүүснэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/khkhkhkh.jpg
legacy:2025/04/oooo/jijij.jpg

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.