ТЦА: Айлчлалтай холбоотойгоор маргаашнаас эхлэн ДАРААХ чиглэлийн автозамын хөдөлгөөнд АЧААЛАЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/04/492924264_666971405964747_3935114703260265367_n.jpg

Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний ассамблейн дарга нарын тэргүүтэй зочид манай улсад энэ оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд ачаалал үүсч болзошгүй байна.

Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЦА-наас анхаарууллаа