Булган аймгийн ИТХ-ын даргаар АН-аас сонгогдсон Ж.Ганболдыг томилогджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/04/492900252_666954952633059_4734159956082911758_n.jpg

Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН 15, Ардчилсан нам 14 суудал авч тэнцсэн. Улмаар МАН Д.Пүрэв-Очирыг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж саяхныг хүртэл маргаантай байсан юм.

Тэгвэл МАН-аас ИТХ-д Баяннуур тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэг намынхаа хууль бус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн намаасаа түдгэлзэж Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаар болсон.

Ийнхүү Ардчилсан нам Булган аймагт олонхын байр суурийг авч ИТХ-аа өчигдөр хуралдуулсан байна. Хурлын 100 хувийн саналаар Ардчилсан намын ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболдыг ИТХ-ын даргаараа томилжээ. Удахгүй ИТХ нь дахин хуралдаж Засаг дарга томилох асуудлыг хэлэлцэх товтой байна.