Унгар, Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар ярилцаж, санал нэгджээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/04/oooo/rkhrkhr.jpg

Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Энэхүү албан ёсны айлчлалын үеэр 2024 онд байгуулсан “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэгтэй болох, ингэснээр иргэд хоорондын солилцоо, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгджээ.