АН-ын генсек “МАН-ын сайдууд найман жил юу ч хийгээгүй байж битгий дүр эсгэ“ гэв

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:Ganibal gishuun/ganibal.jpg

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хамтарсан Засгийн газарт байгаа МАН-ын сайд нар, Засгийн газраас УИХ руу оруулж хэлэлцүүлж буй хуулийн төслүүдийг шүүмжилж дуугарчээ.

Ингэхдээ тэрбээр "Хамтарсан Засгийн газарт байгаа ярихаас цаашгүй МАН-ын зарим сайд нарт хэлэхэд, найман жил засаг, төр барихдаа эдгээр асуудлуудыг явуулаагүй байж өнөөдөр битгий дүр эсгэ гэж хэлье. Тэнд гуравхан хүн оффтейк гэрээ байгуулахад дуугараагүй байж, өнөөдөр асуудлыг ил тод болгож олны хэлэлцүүлэгт оруулж шийдэх гэхээр муухай үгээр дайрч, өөрсдийгөө тодруулах гэдгээ болих хэрэгтэй. МАН-ын сайд нарын үйлдэл дээр хэлгүй юм шиг царайлдаг. АН-ын сайд нар дээр галзуу юм шиг дайрч давшилдгаа болих хэрэгтэй. Ийм нөхдөөс болж ажил царцдаг. Үр дагавар нь улсын хөгжил, эдийн засагт сөргөөр нөлөөлж ирсэн" гэжээ.

Товчхондоо, Ардчилсан намын генсек хийгээд АН Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг дэмжихгүй буюу АН-ын сайд нарт хамгийн их хэл ам дагуулсан, галтай сэдвүүдийг атгуулж нийгэмд хаяж өгч байгаа асуудлууд таалагдахгүй байгаа хэмээн илэрхийлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАНгар янханы зулбасгууд үе удмаараа үтэр түргэн үхэж далд орох өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье

  • Т
    Ташуурдагч

    Одоо л жинхэлээд дугарах цаг нь болж гэж ойлгож дээ. Ерөнхий ёрөндөглөн дуугарч байхаар хуудсыг бодитоор нь баримттайгаар гаргаад тавиач, шийдэл гарц гаргалгаатай байвал сайнсан. Харин ч итгэл өгч найдвар тавьж улс орон ард түмнийхээ төлөө санаа бодлоо уралдуулан ихийг хийнэ гэж үр дүн хүлээж суугаа шүү. Сайд нарын хооронд яс хаяж сэв үүсгэдэг арга барилаа өөрчлөх цаг болсон юм биш үү хөө. Сэтгэ, ажилла, гарц, гаргалгаа шийдэл ярь, хамтраад хий, бүтээ, ард түмэндээ харуул. Том намын ерөнхий нарийн бичгийн дарга хов жив ярьж гал өрдөж суух гэж.. Намын гишүүд чинь итгэл хүлээлгээд л энэ том хариуцлага албыг хүлээлгэсэн байгаа. Гэгээлгээр харж, бүтээлчээр ажиллаарай. Долоон буудлын я.Должин эмээ шиг байж болохгүй шүү. Танд амжилт хүсье.