АН ирэх сарын 10-наас эхлэн намын шинэ хөтөлбөр, шинэчилсэн дүрмийн төслөө улс орон даяар хэлэлцүүлнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:AN/an232.jpg

Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн парламентаар батлагдаж энэ оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан ч намууд хөтөлбөр болон үндсэн дүрмийнхээ шинэчлэлийг хийж амжихгүй байгаа гэх шалтгааны улмаас шинэ парламентаар уг асуудлыг оруулж хойшлуулаад буй.

Тэгвэл Ардчилсан нам намынхаа хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчлэлээ боловсруулж дууссан буюу ирэх тавдугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд төслөө олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал тэд намын дүрмийнхээ 50 хувьд шинэчлэл хийсэн аж.