Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэрийг тойрсон тендерийн хулгайтай холбоотой асуудлыг шийдэх үүднээс хиймэл оюун ухааныг тендерт ашиглана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:yondon said/299215639_431836572238900_4443566378709781195_n.jpg

Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр тойрсон асуудлаар тус ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон тендерийн шахаа, хулгайтай холбоотой маш их асуудал яригддаг. Үүнийг цэгцлэх шийдэл болгож, хиймэл оюун ухааныг тендер худалдан авалтад ашиглах хувилбарыг 2024 онд танилцуулсан. Хиймэл оюун ухаанд арван жилийн найз нөхөд, нутаг нуга, хамаатан садан гэж байхгүй" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрдэнэт шиг цогц үйлдвэр, хотыг өөр ямар ч улс бидэнд барьж өгөхгүй

  • З
    Зочин

    Ингэж эргүүтэж байхаар ажилчдынхаа цалинг нэмээрэй. Сурсан мэргэжил хийсэн ажлаа үнэлүүлж чадахгүй сарын 2 сая хүрэхгүй төгрөгний цалин авч байгаа ажилчид зөндөө байна шүү. ГОК.н ажилчин ийм цалин авч байна гэвэл улс орон даяараа итгэхгүй байлгүй.

  • Э
    Эрдэнэ

    Хөшөөчдөг нөхөр үү кккк

  • И
    ИРГЭН

    Ингэхэд Эрдэнэт үйлдвэр маань Дэлхийн шилдэг технологийг хэр нутагшуулаж байгаа вэ??? Хоцрогдсон Орос Хятадын технологийг өндөр үнээр шахдаг хэвээрээ юу!!! Дэлхийн үйлдвэр болоорой!!! Герман Японы технологи шүү дээ мэдхүү!

  • З
    Зочин

    AI-аар л асуудлыг шийдчихнэ гээд инээж сууна уу? Үнэн хэрэгтээ дундаж Монгол хүн AI нэвтрүүлээд ч хулгайлах гарц, сувгаа олчихоол инээж байгаа юм шүү дээ. Зэвүүн! Систем гэж байна. Оролттой, гаралттай. Бүх оролт нь хулгайчууд байвал яах уу? Ядаж л. Гаралт буюу үр дүн нь хулгайч л шалгарч таарна биз дээ. Програм ч байсан AI ч байсан цаана нь алгоритм л байгаа шүү дээ. Алгоритмын зарчмыг хулгайн суурьтай болгоно. Ингээд л хулгайчид ээлтэй Монгол маягийн AI мэндэлнэ. Хулгайч хүн мэргэн хүн дээр очоод асуух асуулт нь "Яавал баригдахгүй байх вэ? Туслаач! Хулгайн орлогоосоо хуваалцана шүү!". Тэгвэл AI-н зарчим нь ч бас л ийм байх болно.

  • З
    Зочин

    Тэгэж ойлгож болохгүй. Хулгай хэвээрээ байна. Хэрэв Ёндонгийн төсөөлөл бодит байсан бол шилэн данстай болж, цахимаар тендер шалгаруулж эхэлсэн 10 гаруй жилийн өмнөөс хулгай зогсчих учиртай. Гэтэл үгүй. Улам нарийсч, улам л төгөлдөржсөөр байна. Цахим тендрийг хулгайчууд яаж будилуулдаг гэж санана! Уг нь олигтойхон оронд бол ихээхэн бүдүүлэг, борог бааз хулгай л даа. Монгол хулгайчууд их гэнэн сэтгэдэг юм шүү дээ. Кибер хамгаалалтын наад захын хэдэн функцээр цахим тендрийн будилааныг илрүүлж болно. Гэвч илрүүлэх сонирхол бодитой байхгүйгээс илрэхгүй байгаа юм. Жишээ нь системийн админууд системийн цагийг өөрчилнө, өөрийн системийг хакьдана. Ул мөр дандаа үлдэнэ. Ай тигийн дундаж оюутны мэдлэгийн хүрээнд ганц хоёрхон команд бичээд үүнийг шалгачихна. Гэвч шалгахгүйд л учир байгаа юм. Шалгуулахгүй. Бүлэг хулгай учраас тэр. Хулгайн бүлэглэл, нам дээр нь манаад сууж байна. Тиймээс эрэг шураг, хулгайч нэг бүрээ хамгаална. Ах чамайг харж байна! АI-н учрыг бас л ялгаагүй Монголчууд амархан олно.

  • З
    Зочин

    Хүн яаж ийм худлаа ярьж чаддаг байна аа.

  • Э
    Эрдэнэт

    Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг даа. Ерөнхий инженер Батмөнхтэйгөө хамтарч дуусгаж байгаа хүн дээ.