АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авахаа мэдэгдлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
80
legacy:an buleg/2024/an1.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Ээлжит хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” гэж санаатайгаар гүтгэн доромжлон хэлсэн үгэндээ уучлал гуйх хүртэл хугацаанд Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авах чиглэлийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагад өгөв.

Хоёрдугаарт, тус асуудалтай холбоотойгоор парламентын ардчиллыг бэхжүүлэх, бататгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.

Гуравдугаарт, энэхүү шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэх, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас шаардахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.

legacy:an buleg/2024/493264010_1083047197197954_3015429194115894264_n.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ шаарууд зайлбал таарна. Шантаажаас өөр юу ч хийж, бүтээж чадахгүй. Зайл зайл.

  • З
    Зочид

    Женког янз бүрээр хэлэхэд дуугай л байдаг. АН-хан болон Ж.Баярмаа ард олны саналаар суусан шүү дээ. Сөрөг хүчин гэж байхгүй болно.

  • З
    Зочин

    Зо яршигоо тэр байтугай л биe биeнээ хэлж хэрэлдэцгээдэг байж. Өнөө муу жeнког бол амтай болгон л доромжилж байхад харин ч дуугай л байх шиг байдаг

  • З
    Зочин

    Зөв шүү дээ яагаад ард түмний амьдрал хзнд байгааг анхааруулах үүргээ Баярмаа гишүүн илэрхийлсэг

  • З
    Зочин

    Урин дулаан цаг ирж цаг нартай уралдах цаг ирчихээд байхад эд нарын байж байгаа царай

  • З
    Зочин

    Хөөе!!! АНам гэгчийн тэнэгүүдээ!! Та нар эрийн сайндаа наанаа орж суугаагүй шүү!! Ард олны саналаар суусан. Тиймээс ажил хаях буюу хуралд суух эсэхээ ард түмнээс санал авч шийднэ шүү!!! Зүгээр их том яриад байхгүй шүү!! Хүн хогнууд минь

  • З
    Зочин

    Уг нь үнэн л юм хэлсэн дээ

  • З
    Зочин

    Эдэнд өөр хийх ажил үнэндээ байхгүй лдээ