Н.Тэгшбаяр: Уран үнэхээр хортой гэж үзвэл түүнийг нь мөнгө төлөөд аваад явж байгаад талархах хэрэгтэй

Улс төр
Myagmarsuren
Унших: 7 мин 47 сек
300
legacy:tegshbayardoktor/uran.jpg

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Ураны гэрээ, түүнийг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа

"Цөмийн энергийн салбарт цэвэрлэгчийн ч ажил хийхгүй байгаа"

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчны хотонд урд хоёр хөлгүй ботгон төрснийг уранаас болж хордсон байж болзошгүй гэж "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар тэргүүтэй хүмүүс ярьж байна. Физикч хүний хувьд үүнийг юу гэж харж байна?

-Ботгоны хувьд Улаанбадрах сумын уран олборлох гэж байгаа газрынх биш. Эргэлзээтэй байвал Мал эмнэлгийн газар очиж ураны хордлого байгаа эсэхийг шинжлүүлж болно. Учир нь уран дэлхий дээр 4.5 тэрбум жил байгаа зүйл. Үнэхээр тэр ботго уранаас хордсон бол биед нь байж л байгаа гэсэн үг. Түүнийг нь шинжлүүлэхэд бүх асуудлын учир тайлагдана.

-Монгол, Францын хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй өдөр бүхэн тулгарч байна шүү дээ. Нийгмийн нэг хэсэг нь уран хортой, нөгөө тал нь хоргүй олборлолт явуулна гэх зэргээр ярьж буй. Эсэргүүцэл, шүүмжлэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Хоёр улсын хамтарсан гэрээг нөхөр Н.Тэгшбаяр хүсээд хийлгэчихсэн зүйл биш л дээ. Монгол Улсын парламентын зүгээс усны хүнд элемент, түүний физик, гидрохимийн асуудлаар судалж, эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн нэг гэж намайг дуудаад асуусан. Би асуултад нь хариулсан төдий.

Түүнээс биш би энэ цөмийн энергийн салбарт цэвэрлэгчийн ч ажил хийхгүй байгаа. Өөрөөр хэлбэл над руу дайраад байгаа хүмүүс байгаа буруу онож буудаж, сумаа дэмий үрж байна гэж хэлмээр байна.

Монгол, Францын хамтарсан гэрээ “Бадрах Энержи” ХХК-иар дамжиж хэрэгжинэ. Энэ компани бол хоёр улсын дипломат харилцаа, бизнес худалдаа гээд олон зүйлсийг шингээсэн компани гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг дагаад Францын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Цаашлаад европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломж бүрдэх юм. БНФУ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат гэрээ, хэлэлцээрийн шугамаар хангана гэсэнд нийцэж байгаа. Тэр утгаараа Аюулгүйн зөвлөлөөр орж дэмжигдээд зөвлөмж гарсан. Түүнийг нь Засгийн газар хэлэлцэж, УИХ-тай зөвшилцөөд хийгдсэн гэрээ. Өөрөөр хэлбэл Монгол төрийн бүх институт дэмжээд төрөөс цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хуулийг хэрэгжүүлж байгаа процессыг эсэргүүцэж байгаа энэ хүмүүс хэрэв бусдын гар хөл болж байгаа бол тэдгээртэй хариуцлага тооцох ёстой. Мэдэхгүйгээр эсэргүүцэж байгаа бол гэгээрүүлэх хэрэгтэй.

Ер нь сүүлийн үед сэтгэл байхад бусад нь болно гэдэг балай яриа их дэлгэрч. Мэдээж сэтгэл зүрх чухал. Сайхан сэтгэлтэй байлаа гээд мэргэжлийн бус хүнээр олгойгоо авхуулдаггүй биз дээ. Үүнтэй адилхан энэ цөмийн энергийн салбарт мэргэжлийн хандахгүй бол маш аюултай.

Цацрагийн дозаметр гэж маш нарийн багажаар хэмждэг. Атал хэсэг хүмүүс уран маш хортой. Тэнд гаж хөгжилтэй ботго төрсөн байна гэх зэргээр амны хэмжээгээр яриад байж болохгүй шүү дээ. Мэргэжлийн бус, эрүүл биш хандлагатай тэр хүмүүс Монголын нийгэмд бэтгэ болж байгаа. Төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа хүмүүст зохих хариуцлага хүлээлгэх ёстой. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэж үг бий.

Нийгмийн сэтгэл зүйг дагаж шийддэг асуудал тусдаа бий. Энэ нь магадгүй сонгууль. Харин уран, цацраг идэвх, өндөр технологитой холбоотой асуудлуудыг санал асуулгаар ч юм уу, хүмүүсийн сэтгэл зүйгээр шийдэж болдоггүй. Энэ бол мэргэжлийн асуудал. Сайн дурын ажил биш юм. Сая харин Монгол Улсын парламент ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ эрдэмтдээ сонсож, шийдвэр гаргасан нь маш сайн хэрэг. Энэ гаргасан шийдвэрээ хамгаалж зогсох нь эргээд төрийн үүрэг.

-Саяхан Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудал үүссэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаагаар бол Чингис хаан элчид халдаж болохгүй гэж хатуу үздэг байв. Тэр утгаараа бол гадна дотны Хөрөнгө оруулагчийг элч гэж үзвэл түүний биед халдах нь өөрөө их хааны үзэл санааг зөрчиж байгаа зарчимгүй зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний биед халдаснаараа хөрөнгө оруулагчдийг үргээж буй хэрэг. Хэрэв тэр хүний биед халдагч этгээд нь галзуу бол эмнэлэгт нь хэвтүүл. Эрүүл бол хуулийн хариуцлага хүлээлгэ. Ийм л энгийн зарчим

"Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай буруу мэдээлэл түгээснийхээ төлөө уучлалт гуйх ёстой"

legacy:tegshbayardoktor/uran1.jpg

- Шар нунтгийг олборлох тухай асуудал яригдаж байгаа шүү дээ. Хүн, байгальд хортой гэж үзэж буй. Олборлох технологийн хувьд хэр баталгаатай зүйл гэж хэлэх вэ?

-Шар нунтаг бол шорооноос нь салгачихсан байгалийн уран. Энэ байгалийн ураныг идчиж ууж болохгүй. Уул уурхайн бусад бүтээгдэхүүнтэй адилхан л зүйл. Дээр намайг мэтгэлцээнд ороход үүнийгээ идэж, уу гэж дайраад байна лээ. Хүн барааны саванг идээд байдаггүйтэй адил шүү дээ. Харин тэгж дайрч байгаа хүмүүс бол байгалийн шинжлэх ухааны суурь боловсролгүй л байгаагийн шинж. Тэгээд уран үнэхээр хортой гэж үзвэл хортой юмыг нь мөнгө төлөөд аваад явж байгаад талархах хэрэгтэй шүү дээ

Дашрамд хэлэхэд, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай газар доор уусган баяжуулах аргыг маш буруу тайлбарлаж байна лээ. Химийн хорт бодис маш ихээр агаарт дэгддэг гэж яриад байгаа нь худал. Битүү циклээр олборлолт хийж байгаа нөхцөлд тийм зүйл байхгүй. Харин Ч.Хурц гуай ийм балай юм ярьсныхаа төлөө уучлалт гуйх ёстой. Яах вэ, Монголчууд настай хүний үгийг сонсож, хүндэтгэдэг учраас л үгийг нь сонсож байгаа болохоос мэргэжлийн хүний өнцгөөс харвал алдаатай дүгнэлт хийж байна лээ.

"Цөмийн энергийн агентлагийг сэргээн байгуулах шаардлагатай"

legacy:tegshbayardoktor/uran2.jpg

-Уул, уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яаралтай горимоор УИХ-д орж ирсэн ч буцааж татуулсан. Уг төсөлд Цөмийн энергийн агентлагийг сэргээн байгуулах тухай асуудал туссан юм билээ. Үүнийг та хувьдаа дэмжиж байгаа юу? Биржийн хуульд оруулж ирсэн гол шалтгааныг юу гэж харж байна?

- БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Олон Улсын биржийн дундаж үнээр үнээ хоёр тал тогтооно гээд заачихсан учраас биржийн үнийг авахаас аргагүй гэдэг утгаар хуульд холбож өгч байгаа нь тэр. Яагаад гэхээр, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Олон улсын конвенц, хэлэлцээрүүд гэж бий. Тэнд зааснаар шар нунтгийг олборлоод экспортлох болбол Олон улсын Атомын энергийн агентлагт заавал бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг Монголын ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байдаг учраас холбогдох хэсгүүдийг хуульд нийцүүлэх ёстой болсон гэсэн үг. Энэ бол зөв зүйл.

2005 оны үед гэж санаж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, УИХ-ын даргаар З.Энхболд байхад Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан. Түүгээрээ энэ салбарын ажлыг 10 жил хойш татсан, хортой шийдвэр байсан..

Тэрийг нь энэ парламент, ЗГ засаж байгаагаараа маш чухал зүйл гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураны гэрээг хийхээс гадна Монгол Улс атомын цахилгаан станцтай болох судалгааны ажлыг 2024-2028 онд хийнэ гэж тусгасан. Үүнийгээ цаг алдалгүй хийж эхлэх хэрэгтэй. Энэ ажлыг хийхэд зүгээр нэг Цөмийн энергийн комисс нэртэй ажлын алба биш, төрийн захиргааны байгууллага байх нь стратегийн ач холбогдолтой юм.

-Цөмийн энергийн агентлаг байгуулагдвал та орж ажиллах уу?

-Бороо ороогүй байхад цув нөмрөөд яахав гэдэг үг бий. Энэ асуудал одоо яригдах нь эрт байна гэж хэлмээр байна.

-Цөмийн энергийн агентлагийг татан буулгаснаар ямар хор хохирлыг улс амсаж байна гэж та үздэг вэ?

-Хэрэв энэ агентлагийг татан буулгаагүй байсан бол Атомын цахилгаан станцын ажил эхэлсэн байх байсан. “Орано Майнинг” компанитай хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байсан. Монголын ураны нөөцийг 1.5 сая гэж үзэж байгаа.Бадрах энержи компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах нөөц бол дээрх таамаг нөөцийн 10 хувь хүрэхгүй гэж үзвэл үүний дараа дараагийн ураны хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдээд явчихсан байх цаг хугацааг бид алдсан гэсэн үг. Дээр нь газар доорх уусган баяжуулах аргаар ажиллаж чадах олон залуучууд төрөн гарч, эх орондоо төдийгүй дэлхийн зах зээлд гарч ажиллах боломжтой байсан.

-Монгол Улсын эдийн засаг нэг салбараас хэт хараат болчихсон байгаа нөхцөлийг олон талт болгож, эдийн засгаа солонгоруулах боломжийг хэрхэн дүгнэдэг вэ. Уул уурхай, ашигт малтмалын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага хаашаа явах ёстой гэсэн бодолтой байна?

-Нэг сонирхолтой мэдээлэл хэлье л дээ. 2040 он гэхэд дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа машины 50 орчим хувь нь устөрөгчийн эрчим хүчээр ажиллахаар яригдаж байна. Тэгэхээр бид устөрөгчийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой судалгаа, хөрөнгө оруулалтыг хийж шаардлага үүснэ. Мөн хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаас хамааралтай болж байгаа энэ цаг үед шинэ тутам түрэн орж ирж байгаа салбар хүний бэлтгэж сургах ёстой. Бидний өнөөдөр, маргааш зөвхөн нүүрснээс хамааралтай яваад байж болохгүй. Зэсийн түүхий эдээ боловсруулж гаргадаг болох хэрэгтэй. Газрын ховор элементээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Приус машины яндан хулгайлаад байдгийн гол шалтгаан нь түүн дотор газрын ховор элементээр шүүлтүүр хийсэн байдаг учраас тэр. Энэ мэт дэлхий дахинд эрэлттэй байгаа зүйлсийг үйлдвэрлэдэг болж, технологид суурилсан хөгжлийн бодлогын төлөө явахгүй бол Монгол Улс хөгжлийн пуужингаас хоцорлоо.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр нийгэм хоёр талцаж, уран хортой, хоргүй гэдэг маргааны гол үр дагавар нь ЕБС-иудад физик, хими, байгалийн ухааны хичээлийг сонголтоор ордог болсонтой холбоотой. Боловсролын байгууллага үүнд анхаарч ажиллах ёстой. Үгүй бол бид шинжлэх ухаанаас зугтах боломжгүйтэй адил ирээдүйд бүрхэг нийгмийг л бий болгоно гэсэн үг. Сайд П.Наранбаяр харин асуудлыг хүлээж авдаг, ойлгодог хүн шиг санагдсан. Энэ яриагаар дамжуулж ЕБС-иудад сурагчдын заавал судлах хичээлд хими, физик, байгалийн ухааны хичээлийг оруулаасай гэж хүсэж байгаагаа уламжилъя. Баярлалаа.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Жилийн дараа үхэх чамд юуч хэрэггүй

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хортойг нь одоо л мэдэж байгаө эрдэмтэн үү? Өрөвдөлтэй. Эрдэмтэн хүн гэдэг улс төрөөс ангид байх учиртай. Намын карманы цүнхчин

  • Э
    Энэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэ

    Энэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бнаЭнэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бнаЭнэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бнаЭнэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бнаЭнэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бнаЭнэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь

  • 9
    99

    Энэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бна

  • N
    No uran

    Тэгшбаяр цөмийн физикийн салбарын үйлдвэрлэл дээр ажиллаж үзээгүй, байж нэг л их сүртэй өөрийгөө дөвийлгөнө. Монголоор дүүрэн янз бүрийн эрдэмтэн доовторууд. Тэгээд бөхийнхөө шээсийг ч шинжилж чадахгүй гадагш явуулна. Тэгшбаяр тэдний л өрөөсөн дугуй. Ярьж хэлж байгаа нь шал худлаа.

  • З
    Зочин

    Уран хоргүй ус хортой гэж ярьдаг эрдэмтэн нэртэй нөхөр францад элэг юм хүмээ солиулсан гээ биз дээ....Тийм л хүний яриа даа..

  • Д
    Доржпалам

    ERGUI YUM BN CHAVAAS

  • А
    Ану

    Энэ эх орны эсрэг хөгжүүлэхгүй гээд бга Отгон Цэрэн Солонго Хөхөө Босоо Монгол гээд эд нарыг яагаад шоронд нь хийхгүй бга юм бид хөгжиж үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар бна

  • М
    Монгол, Францын хамтарсан гэрээ “Бадрах Энержи” ХХ

    Монгол, Францын хамтарсан гэрээ “Бадрах Энержи” ХХК-иар дамжиж хэрэгжинэ. Энэ компани бол хоёр улсын дипломат харилцаа, бизнес худалдаа гээд олон зүйлсийг шингээсэн компани гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг дагаад Францын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Цаашлаад европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломж бүрдэх юм. БНФУ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат гэрээ, хэлэлцээрийн шугамаар хангана гэсэнд нийцэж байгаа. Тэр утгаараа Аюулгүйн зөвлөлөөр орж дэмжигдээд зөвлөмж гарсан. Түүнийг нь Засгийн газар хэлэлцэж, УИХ-тай зөвшилцөөд хийгдсэн гэрээ. Өөрөөр хэлбэл Монгол төрийн бүх институт дэмжээд төрөөс цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хуулийг хэрэгжүүлж байгаа процессыг эсэргүүцэж байгаа энэ хүмүүс хэрэв бусдын гар хөл болж байгаа бол тэдгээртэй хариуцлага тооцох ёстой. Мэдэхгүйгээр эсэргүүцэж байгаа бол гэгээрүүлэх хэрэгтэй.

  • O
    okok

    - БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Олон Улсын биржийн дундаж үнээр үнээ хоёр тал тогтооно гээд заачихсан учраас биржийн үнийг авахаас аргагүй гэдэг утгаар хуульд холбож өгч байгаа нь тэр. Яагаад гэхээр, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Олон улсын конвенц, хэлэлцээрүүд гэж бий. Тэнд зааснаар шар нунтгийг олборлоод экспортлох болбол Олон улсын Атомын энергийн агентлагт заавал бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг Монголын ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байдаг учраас холбогдох хэсгүүдийг хуульд нийцүүлэх ёстой болсон гэсэн үг. Энэ бол зөв зүйл.

  • Э
    Эцэст нь хэлэхэд өнөөдөр нийгэм хоёр талцаж, уран

    -Нэг сонирхолтой мэдээлэл хэлье л дээ. 2040 он гэхэд дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа машины 50 орчим хувь нь устөрөгчийн эрчим хүчээр ажиллахаар яригдаж байна. Тэгэхээр бид устөрөгчийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой судалгаа, хөрөнгө оруулалтыг хийж шаардлага үүснэ. Мөн хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаас хамааралтай болж байгаа энэ цаг үед шинэ тутам түрэн орж ирж байгаа салбар хүний бэлтгэж сургах ёстой. Бидний өнөөдөр, маргааш зөвхөн нүүрснээс хамааралтай яваад байж болохгүй. Зэсийн түүхий эдээ боловсруулж гаргадаг болох хэрэгтэй. Газрын ховор элементээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Приус машины яндан хулгайлаад байдгийн гол шалтгаан нь түүн дотор газрын ховор элементээр шүүлтүүр хийсэн байдаг учраас тэр. Энэ мэт дэлхий дахинд эрэлттэй байгаа зүйлсийг үйлдвэрлэдэг болж, технологид суурилсан хөгжлийн бодлогын төлөө явахгүй бол Монгол Улс хөгжлийн пуужингаас хоцорлоо. Эцэст нь хэлэхэд өнөөдөр нийгэм хоёр талцаж, уран хортой, хоргүй гэдэг маргааны гол үр д

  • G
    gejeeeee

    - Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудлыг та юу гэж үзэж байна вэ? - Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаагаар бол Чингис хаан элчид халдаж болохгүй гэж хатуу үздэг байв. Тэр утгаараа бол гадна дотны Хөрөнгө оруулагчийг элч гэж үзвэл түүний биед халдах нь өөрөө их хааны үзэл санааг зөрчиж байгаа зарчимгүй зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний биед халдаснаараа хөрөнгө оруулагчдийг үргээж буй хэрэг. Хэрэв тэр хүний биед халдагч этгээд нь галзуу бол эмнэлэгт нь хэвтүүл. Эрүүл бол хуулийн хариуцлага хүлээлгэ. Ийм л энгийн зарчим ubn.mn/p/82181- Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудлыг та юу гэж үзэж байна вэ? - Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаа

  • G
    gejeeee

    - Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудлыг та юу гэж үзэж байна вэ? - Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаагаар бол Чингис хаан элчид халдаж болохгүй гэж хатуу үздэг байв. Тэр утгаараа бол гадна дотны Хөрөнгө оруулагчийг элч гэж үзвэл түүний биед халдах нь өөрөө их хааны үзэл санааг зөрчиж байгаа зарчимгүй зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний биед халдаснаараа хөрөнгө оруулагчдийг үргээж буй хэрэг. Хэрэв тэр хүний биед халдагч этгээд нь галзуу бол эмнэлэгт нь хэвтүүл. Эрүүл бол хуулийн хариуцлага хүлээлгэ. Ийм л энгийн зарчим ubn.mn/p/82181

  • G
    gejeeeee

    - Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудлыг та юу гэж үзэж байна вэ? - Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаагаар бол Чингис хаан элчид халдаж болохгүй гэж хатуу үздэг байв. Тэр утгаараа бол гадна дотны Хөрөнгө оруулагчийг элч гэж үзвэл түүний биед халдах нь өөрөө их хааны үзэл санааг зөрчиж байгаа зарчимгүй зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний биед халдаснаараа хөрөнгө оруулагчдийг үргээж буй хэрэг. Хэрэв тэр хүний биед халдагч этгээд нь галзуу бол эмнэлэгт нь хэвтүүл. Эрүүл бол хуулийн хариуцлага хүлээлгэ. Ийм л энгийн зарчим ubn.mn/p/82181

  • #
    #nouran

    Харин та байгаль орчин хүнд үзүүлэх нөлөөллийн судлаж байж ярьмаар байнаа, байгаль экологиор суралцаж байж ярьж, дэмжих дэмжихгүй гэж шийдэх хэрэгтэй юм бишүү!

  • З
    Зочин

    Ерөнө цахилгаан станц барья гэж бодход хөргөлтөө яах вэ? Увс хяргас хөвсгөл нуураараа хөргөхүү? Хурц гуан үзсэн ном арга туршлагаас хаанана хүрэхгүй баас байгүй юу чи сурсан нэртэй арын хаалга мөнгө хоёроор диплом авсан ч юм билүү хэн мидлээ цус гэж

  • З
    Зочин

    Бууж өгч огт болохгүй. Казакстан явуулж байдлыг нь сайн сурталчилж ойлгуулаач. Хасгууд ураны салбарт хүчээ авч бхад манайхан татаж унагаагаад бдаг

  • З
    Зочин

    Хөмөрсөн тогооныхонд юм тайлбарлаад ойлгохгүй ээ. Хүн амын гэгээрүүлж боловсрол олгох тал дээр сайн анхаарах хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ муу малыг алчих юмсан хог хаягдлыг маш их хортой тэрийг нь яах вэ гэж ярьж байхад мэдсээр байж ингэж санаатай яриад байх юм. Тэр уран чинь газрын дор байхдаа хоргүй олборлоход асуудалгүй ашиглаад дууссаныхаа дараа маш аюултай хог хаягдал болдог юм. Тэрийг нь олборлосон зарсан орон буцааж авдаг юм тэрийг л яриад байна муу үхмэр минь

  • З
    Зочин

    Зөвхөн уул уурхайг солонгоруулнаа гэх хаягдлын тухай дурдагдсангүй олон амьтад юунаас хордоод үхээд бна

  • А
    Ажиглагч

    Энэ нөхрийг тэр шар нутагтай нь гэрлүүд кккккк

  • З
    Зочин

    Газар шороо эрдэс баялагаа ухаад баяжвал баяжих болсон тэгтэл улам дордож хэсэг ёүлэг хүмүүс л баяжиж бн

  • И
    Иргэн

    За шударга зөв хэлжээ. Шинжлэх ухаан ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй тэнэгүүдэд ингэж л хэлэхээс өөр яалтай билээ. Тэнэг мулгуйнуудаараа үр хүүхдүүддээ хичээл заалгаж , багшлуулах уу гэвэл үгүй гэнэ дэ үхрүүд, цэнхэр үстэд үр хүүхдээ шавь оруул

  • З
    Зочин

    Энэ хүний намтар түүхийг судлаач. Норовын Алтанхуягийн ах гэл үү???

  • З
    Зочин

    Дэлхий нийтээрээуран олборлож байсан улс уран хортой гээд байхад чи хэрэглэж үзээгүй байж худлаа хуцаад бай тэнэгээ

  • З
    Зочин

    Энэ хулгайчийг тааралдсан газар нь зүйл дуусга.монголд амьдрах орон зай байгүй тэр франц рууга зайл эсвэл амиа хорлож үх новшоо

  • З
    Зочин

    Энэ нөхөр овоо юм аа. Тархи угаа гэсэн даалгавар авсан байх даа.

  • З
    Зочин

    Энэ бүүр цайрчихсан нөхөр бололтой овоо ч тархи угаасан биз аюулгүй гэж