Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/04/oooo/6493ff5818164615ff1e7343.jpg

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ.

legacy:_shariljjj/11/shsheg/493273352_122200174304257880_2274402335571126134_n.jpg