Улаанбаатар, Багануурын хооронд өнөөдрөөс автобус явж эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/04/oooo/dlr.jpg

Улаанбаатар хот Багануур дүүрэг хооронд өнөөдрөөс зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхэллээ.

Автобус өдөрт 4 эргэлтээр / Улаанбаатараас - 4 удаа, Багануур дүүргээс - 4 удаа тогтмол цагуудад/ 2 удаа зорчино. Багануур дүүргээс "Хэрлэн" худалдааны төвийн зогсоолоос Улаанбаатар хот руу хөдлөх бол Улаанбаатар хотоос "Тэнгэр плаза"-аас хөдлөх юм байна.

Цагийн хуваарь:

Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00

Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30

Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00

Төлбөрөө бүх банкны картаар төлж болох бөгөөд тасалбарын үнэ:

Насан хүрэгсэд: 10.000 төгрөг

Хүүхэд: 5.000 төгрөг

Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.