Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Өсөлттэй Өмнөговь“ хөтөлбөрийн хүрээнд агаарын тээврийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх агаарын тээврийн Геосан ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээний хүрээнд доорх үнийн тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Өндөр настан 99.000₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 99.000₮
Өвчтөн 99.000₮
Хүүхэд 2-12 нас 89.000₮
Аймгийн иргэд 149.000₮
Бүртгэлгүй иргэд 480.000₮
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх, зорчигч иргэд цаг зав хэмнэх зэрэгт ач холбогдолтой юм.
Гэрээт нислэг ирэх тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлнэ.



