Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
10

Сангийн яамны Төрийн сангийн газраас 2025 оны I улирлын НӨАТ-ын буцаалтыг иргэд болон ААН-үүдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Энэ улиралд НӨАТ-ын буцаалтад 81.6 тэрбум төгрөгийг 1.242.062 иргэнд шилжүүлэх юм байна.
1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болсон билээ.



