ШҮҮХ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 48 сек
170
legacy:z enhbold/c91e306a-d42c-4422-ad05-83676ee23031.jfif

өаЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/400 дүгээр шийтгэх тогтоолоор

З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.

Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Н
    Наба

    Чоно цатгалан хонь бүрэн гэсэн шийдвэр гарчдээ.

  • И
    Иргэн

    Энэ аймгуудын шүүхийг яаралтай сэлгэн ажиллуулаач цус ойртоод бна. Улс төрөөс хамааралтай болж бна. Ялангуяа энэ Увс Ховдын шүүгчид. Мэдлэг муу намд үйлчилдэг

  • З
    Зочин

    Шударга шүүжээ 👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

  • И
    ИРГЭН

    АВИЛГАЧ ХУЛГАЙЧИД хулгайн мөнгөөрөө ялаас гарчихаар хохирсон татвар төлөгч хохироод үлддэг тогтолцоо үргэлжилсээр авилга цэцэглээд байх ЮМУУ ШҮҮХИЙГ хардахаас яалтай билээ.

  • З
    Зочин

    Энэ анхан шатны шүүх чинь хаашаа юм бэ?? Над шиг юмнууд суугаад шүүгч болж тоглоод байдаг юм уу??

  • З
    Зочин

    Монголын шүүхийн байж байгаа царай нь . Голыг нь олж шүүнэ гэж байхгүй юмаа . Маш эрс тэс шийдвэр гаргах юмаа . Энэ янзаараа хичнээн үнийг хэлмэгдүүлсэн болоо

  • З
    Зочин

    Энхболыг хэрэгсэхгүй болгосоныг бас хүчингүй хэрэг үү? Тэгэхээр Энхболдыг шийтгэх болж байна уу? Ойлгомжгүй бичсэн байх юм.

  • Р
    Рашаантын 18

    Энэ тоодгор төрийн хулгайч Оросын тагнуул ял завшжээ.Энэний оронд олон хүний амь аварсан гэм зэмгүй эмчийг яагаад судалдаггүй юм бэ

  • З
    Зочин

    Энхамгалан муу одой гөлөг нэг хэсэг хүнтэй мэндэлж чадахаа больтлоо том болсон байсан шүү

  • З
    Зочин

    Zuv

  • И
    И

    Шүүх шүүхгүй. Мөнгө шүүнэ !

  • З
    Зочин

    VANXANDI80955 877BOOW XXNO

  • З
    Зочин

    SEKSDN80 955877

  • Х
    Хулгайч монгол

    Яаж хайрт ах оросчингуудыг яллах билээ

  • Б
    Б.Лхамсүрэн

    Ашгүйдээ.Шударга шүүх гэж бас байдаг юм байна.Энэ2 хүн бол нээх тийм аймаар хүмүүс биш.Их сайн хүмүүс шүү

  • З
    Зочин

    бааснууд эмчийг сулла