АН-ынхан чуулганы хуралдаанд оролцох эсэх нь Ерөнхий сайдаас шалтгаалах болж, засагт орсон сайд нар нь намын даргатайгаа хавчигдав

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:an chuulgan 2024/460236151_1165849944487573_2730554077810125017_n.jpg

Өнгөрөгч даваа гарагт АН-ын бүлэг хуралдаж, сонирхолтой улс төрийн шийдвэр гаргасан нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын улстөржилттэй холбоотой буюу намын эмэгтэй гишүүнийг нь доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ.

Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэдний хэлж буйгаар Ерөнхий сайдын уучлалт гуйх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд хэрэв чуулганы танхимаас уучлалт гуйхгүй бол цаашид УИХ, Байнгын хороодын хуралдаанд тэд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй.

Хамгийн сонирхолтой нь бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор засагт орсон АН-ын сайд нар, намын даргынхаа хамт хавчигдаж, бүлэгтэйгээ хэрхэн ойлголцох аргаа олж ядаж байгаа аж.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гэртээ харьцгаа ажил хийхгүй юм бол явцгаа

  • М
    Мөнх-Эрдэнэ

    Женкогийн Засгийн газрын бодлого, шийдвэр УИХ-аас дэмжлэгэ авахаа больсон тул салбарын бодлогыг УИХ-д зангидах 20-н дэд сайдын орон тоог бий болгож АН-ын бүлгийн амыг хамхиж албан тушаалаар чимээгүй болгохоор зэхэж байна.

  • З
    Зочин

    хуцдаг гөлөгнүүд бол яасан их улс орны эрх ашгаас давсан нэртэй чавганц вэ хүн хогнууд чинь

  • И
    И

    АН засагт хамтардаг нь анхнаасаа буруу байсан. Одоо л ойлгож эхэлж байх шивдээ. Данхад доромжлуулж байж. МАН ямар мангас гэдгийг мэдмээр юм. Шунал шулам болно оо гэж. Гантөмөрийн шунал АН -г шулам болгов !!!

  • З
    зочин

    Оюун-Эрдэнэийн суг болсон Гантөмөрөө намын даргаас зайлуул.