Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” буюу Азийн Аваргуудын лигийн гурав дахь хожлоо авлаа
00

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Хасын Хүлэгүүд баг “BCL Asia ” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолтоо өчигдөр орой 20.00 цагаас хийж, ээлжит хожлоо авлаа. Тэд Бангкок хотноо Тайланд улсын лигийн “Hi-Tech” багийн эсрэг тоглосон юм.
Ингэснээр тэд ганц ч хожигдолгүй “3-0” амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.



