АН-ЫН БҮЛЭГ: Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:an buleg/244343445_4681486668556841_6884726892691566412_n.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн /2025.05.05/ бүлгийн хурлаар "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож байгаа аж.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулж байна.