Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Тэмүүжин: АН-ын бүлгийн 42 гишүүн Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа
60

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа.
Мөн парламентыг парламент шиг байлгахын тулд ҮАБЗ-өөс УИХ-ын дарга гаргах ёстой юм байна гэдэг шийдлүүдийг ээлж дараалалтайгаар хийхээр ярилцлаа" хэмээлээ.



