Чөлөөтийн эмэгтэйчүүд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/05/NewFolder1/aoaoao.jpg

Эмэгтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхээр маргааш Гуулин улсыг зорих гэж байна.

Тамирчдын бүх зардлыг БНСУ-ын тал даах бөгөөд бэлтгэл тавдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өнгөрсөн сард Йорданд болсон Азийн АШТ-ий үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеок-той уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Тэр үеэр яригдсан зүйлс өдгөө ажил хэрэг болж, БНСУ-ын бөхчүүдтэй 11 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болоод байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.