Л.Энх-Амгалан: НДШ-ийг бууруулах нь ажил олгогчдод илүү ашигтай, хөдөлмөр эрхлэгчдэд харгис бодлого гэдгийг нийтээрээ ойлгохгүй байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:Enh-Amgalan said/baingiin horoo bolovsrol.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцлээ.

Энэ үеэр сайд Л.Энх-Амгалан "Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр ирээдүйд бага тэтгэвэр авна л гэсэн үг. НДШ татвар биш, хуримтлал. НДШ-ийг бууруулах асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулахад нь 100 мянган иргэн дэмжиж санал өгсөн байна лээ. Энэ их аюултай. Ажил олгогчид шулуухан хэлэхэд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг залуу насанд нь хөдөлмөрлүүлчхээд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн осол, гэмтэлд өртөх, эсвэл өтөл насанд тэтгэвэр тэтгэмж огт хамаагүй гэсэн л харгис бодлого. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх нийгмийн ойлголтуудыг өөрчлөх шаардлага байгаа.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ саад ичдэггүй юм байхдаа өөрийнхөө 4 хүрэхгүй жилд тэтгэвэр таслахгүй байгаад даспуурсан санг хамгаалах гэж, та мөнх саад байхгүй наад сан жил явах бүүр алдагдал нь дийлдэхгүй эртхэн хувьд нь шилжүүлээд хуримтлалын санг 3-5 жилд төсөвт суулгаад мөнгөжүүлээд салж аваа...

  • З
    Зочин

    НдДШ-д төлсөн мөнгийг минь капитал, чинги хаан зэрэг банкуудад хадгалуулсан гээд үрэн таран хийчихээд ирээдүйн хуримтлал шүү гэж донгодож болохгүй. Төгрөгийн ханшаа тогтоон барьж чадахгүй байж таны мөнгийг ирээдүйд хуримтлуулна гэж иргэдээ шулахаа болио