Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар томилжээ
20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг томилсон талаар танилцууллаа.
Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ.



