Б.Батцэцэг: Монгол иргэдийн эрхэнд нь халдсан, хохироосон, хилээр оруулахгүй бол яах гэж виз олгосон юм гэх асуудлыг хүртэл БНСУ-ын талд тавьсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин 16 сек
60
legacy:Battsetseg said/278013897_517045023163510_4518836314380775512_n.jpg

Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудал их гарч байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, иргэн Б.Соёл-Эрдэнэ “Миний бие 2019 онд анх БНСУ-руу зорчиж байсан. Тухайн үед сар орчим болоод буцсан. Үүнээс хойш 6 жилийн дараа нөхрийгөө эмнэлэгт үзүүлэх зорилгоор виз мэдүүлээд гарсан учраас энэ сарын 12-нд БНСУ-д очсон. Инчеонын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрэхээр намайг асуудалгүй нэвтрүүлж, штамб дарсан. Гэтэл нөхрийг маань шалгаад буцаж намайг дуудсан.

Ингээд манай нөхөр бид хоёртой нийлээд нийт 8 иргэнийг хойд талын өрөө рүү оруулсан.Тэнд ямар ч орчуулагч байгаагүй. Биднийг хамгаалах нэг ч хүн олдоогүй. Тэнд хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд гарсан учраас бид БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ГХЯ, ХЭҮК-д гомдол гаргах гэж байгаа. Миний виз хүчинтэй, буцах онгоцны тийзтэй, аяллын зорилго тодорхой байсан ч хил нэвтрэхийг хориглож, тусгаарлаж, гар утсыг булаан авч, миний цүнхэнд байгаа мөнгийг тоолж үзсэн. Утсыг чинь шалган гэхээр нь би танайд аялах гэж байгаа шалга гэж хэлсэн. Гэтэл миний хэдэн сарын өмнөх чатыг хэвлэж гаргаж, ирээд та манай улсад ажил хийх зорилготой ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг гарын үсэг зурахыг шаардаж, над руу цаасаа шидсэн. Ямар ч цонхгүй битүү орчинд биднийг олон цаг байлгасан. Бид яагаад эх орон руугаа буцаж байгаагаа мэдмээр байна. Шалтгаан нь юу гэж асуусан ч хэн ч хариулаагүй" гэлээ.

Харин энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Солонгос улс Сүнжин Гранд зочид буудал, Христийн сүм хийдүүд, Элчин сайдын яамны шинэ барилгаа зэргээ барьж УБ хотын газрыг эзэлж аваад, эмнэлэг, сургууль, хөлсний ажилчдын шугамаар монголчуудын халаасыг сэгсэрч байна даа. Эцэстээ виз олгоод онгоцны зардлыг нь улсдаа аваад хил дээрээсээ буцааж хөөдөг болж дээ. Солонгосын хавханд орохыг монгол хүн өөрсдөө хийж байна даа. Ажил олдохгүй, цалин бага гээд гадагш тэнүүчилж 80 гаруй улс оронд тархсан байна даа. Төрийн 3 өндөрлөгийн зарим нь гадаадад зугтан гарсан завхарсан орон. Гадны тэжээврүүд болж дээ.

  • З
    Зочин

    Худал мэдээ. Наад авгай чинь та нарын хохь гэсэн

  • З
    Зочин

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • З
    Зочин

    Манайх ирсэн солонгосуудын кармааг нэгжээд байгаа мөнгийг нь аваад хөөж гаргаж бай.

  • З
    Зочин

    ҮМХИЙ КИМЧИНҮҮД МАНАЙХ БАС БУЦААХ ХЭРЭГТЭЙ

  • P
    polbnbn

    READ MY TESTIMONY on how I got a loan from reliable company My name is Erika Fangerau from Germany, before my husband died, he left us so much debt, I was so confused and frustrated how to pay a huge debt. One day while going through the internet I came across a testimony from Mariam about how Albaker loan firm helped him with the loan. So I applied for a loan of 120,000 for 5 years from the company via the mail ( albakerloanfirm@gmail.com ).I want the whole worlds know what has been done for me, to my greatest surprise, in less than 48 hours my loan of 120,000 euro was approved with an interest rate of 2%. Now I have settled my husband’s debt and started my own life and business. I just fulfilled my vow. So, if you want any type of loan of at least 2%, contact Albaker loan firm at her email ( albakerloanfirm@gmail.com )