О.Алтангэрэл: Төрийн өндөр албан тушаалтан бол орлогоо НОТЛОХ ЁСТОЙ. Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбараа өгөх байх

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:altangerel/said hz.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо зориулж буй тансаглал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн зуун саяын машин, хэдэн арван саяын цүнх найз охиндоо бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь 20 гаруйхан настай хүүхэд ямар орлогоороо тансаглаж байна вэ гэх асуудлыг дагуулж байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодруулж байна.