Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Номтойбаяр: Ерөнхий сайд эцэг хүний хувьд ч тэр, өндөр албан тушаалтны хувьд ч Монголдоо ирээд тайлбараа хийх байх
40

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо зориулж буй тансаглал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн зуун саяын машин, хэдэн арван саяын цүнх найз охиндоо бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь 20 гаруйхан настай хүүхэд ямар орлогоороо тансаглаж байна вэ гэх асуудлыг дагуулж байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулж байна.



