Хараат бус хэвлэлүүд нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 17 сек
160
legacy:2026/03/488861214_650713050923916_1363566688390195041_n.jpg

Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой. Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй.

Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо.

Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгчээ.

2023 оны хоёрдгаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,

2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,

2024 оны зургадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,

2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.

Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм.

Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна.

Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна.

legacy:2.29/ento/1.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хараат бус гэнээ худалдагдсан гэвэл ойртох болов уу

  • H
    Hahaha

    Хараат бус гэчихжээ🙈 Хөлсний алуурчин гэдэг шиг хөлсний хэдэн жавьжлагч Ядаж л хүнээс асуух асуултаа оновчтой,найруулгатай хэдхэн үгээр асуучих чадваргүй,ёс зүй гэж бүр Түй ч байхгүй өмхий амтангууд

  • З
    Зочин

    Хаалтын гэхээр ямар сэтгүүлч гэх вэ дээ! Ёстой арил цаашаа!

  • З
    Зочин

    👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

  • З
    Зочин

    😛😛😛🤣🤣

  • З
    Зочин

    🐕🐕🐕🐕

  • Г
    Гүндэгмаа

    Бүгд авилгачидад худалдагдсан

  • З
    Зочин

    Үнэн .Яг өөрөө шууд ярилцлага өгдөггүй ах херо Баатараар эвлүүлэг хийлгэж зорилготойгоор цацдаг .Өөрийг нь ярьсан хүнтэй өс хонзон агуулсан маягаар хариулт өгдөг л хүн .Хэвлэл , троллуудыг худалдаж авч болно гэсэн бодлоготой .Өөрөө хэдэн үг эвлүүлээд хэлчих л чадваргүй хүн шүү .

  • З
    Зочин

    Өмнө нь хэзээ л ингэж байлаа, Элбэгээгийн фашизмын үед хүн хэлмэгдүүлээд байхыг харсаар байж амиа боохойлоод л хэлгүй, амьгүй юм шиг л байсан. Хүн гэж хөгийн амьтадын тод жишээ нь сэтгүүлчид….

  • З
    Зочин

    Yostoi zov

  • L
    Lolo

    setgyylch nar henees haltar mongo abaad hutsaad bga yum be ta nar yneniig bichdeg gej helehinhe orond bid ter gazraas mongo abaad ttyniige olon niited tsatsdag gej heleech kkk

  • З
    Зочин

    Данхан толгойт ч худал попрохоос цаашгүй чадваргүй нэгэн бус уу

  • З
    Зочин

    Бүгдийг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаад авчих санаатай . Ийм хүн ерөнхий сайдаасаа явах ёстой .

  • З
    Зочин

    Нөгөө хүү нь яасан......

  • З
    Зочин

    Энэнээс үнэн үгийг нь өөрийн Толгойноос нь гарсан згийг нь

  • З
    Зочин

    МАШ ЗӨВ БН