Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХАНШ: Ам.доллар 3598, юань 502 төгрөгтэй тэнцэж байна
00

Арилжааны банкууд нэг ам.долларыг 3562-3568 төгрөгөөр авч 3590-3594 төгрөгөөр зарж байна. Харин хар зах буюу "найман шарга" төвд өнөөдөр 14:48 цагийн байдлаар нэг ам.доллар 3598 төгрөгтэй тэнцэж байна.
Хэдий ноён ногооны ханш сүүлийн өдрүүдэд тогтвортой байгаа ч Монголбанкны нэрлэсэн ханш чангарч байна. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 3575 төгрөгтэй тэнцэж өнгөрсөн хоёр хоногт 2 төгрөгөөр чангарав. Мөн юанийн ханш алгуур чангарсаар өнөөдөр 502 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь нэг өдрийн дотор 2 төгрөгөөр чангарсан дүн болов.



