ХАНШ: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрс чангарч 3600 давлаа

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:2025/06/MPAPHOTO20164234.webp
legacy:gadaad valyt/MPA PHOTO 2016-4234.jpg

Сүүлийн өдрүүдэд тогтвортой байсан ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрс чангарч эхэллээ. Валют арилжааны “Найман шарга” төв нэг ам.доллар нь 3598 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр орой 18:32 цагийн байдлаар 3605 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өмнөх өдрөөс 5 төгрөгөөр чангарсан дүн болов.

Манай улсын хувьд хоёр ханштай явж ирсний нэг нь “Найман шарга” төв юм. Нөгөө нь Монголбанкны албан ханш бөгөөд өчигдрийн байдлаар нэг ам.доллар 3575.95 төгрөгтэй тэнцээд байна. Төвбанкны зүгээс цаашид ам.долларын ханш суларна гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын асуудлыг дахин сөхсөнөөр ам.долларын ханш үргэлжлэн буурсныг Bloomberg Tv мэдээлжээ. Өчигдрийн арилжаагаар “Bloomberg Dollar Spot Index” 0.3 хувиар суларч 2023 оны долоодугаар сараас хойшхи доод түвшинд арилжаалагдаж байгааг дурджээ. Мөн ирэх нэг жилд ам.долларын ханш 10 орчим хувиар буурах төлөвтэй байгааг тодотгожээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шинэ сайд хамгийн эхэлж1 жил өмнө

    Монгол банкны удирдах албан тушаалтангуудыг Мөн сангийн сайд сайдын гар хөл гарнуудыг бүгдийг нь сольж байж ханш буурна систем нь ЭРҮҮЛЖИНЭ

  • H
    Hsr1 жил өмнө

    Арай л юм аа. Гадаадад амьдардаг монголчууд "Монголд барааны үнэ ханш доллараар бодохоор хямдхан, төгрөгөөр бодохоор аймаар үнэтэй байна" гэж ярьж байна. Төгрөгийн ханш аймшигтайгаар унаж цаас болсоор. Төсвийн зардал хэдэн сая биш, хэдэн тэрбум биш, хэдэн их наяд болж төгрөгийн ханшийг хамгийн ихээр унагаж байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин1 жил өмнө

    Чаж сулрах вэ дээ ч доллар орж ирэхээ больсон