ХҮН намын Төлөөлөх зөвлөл маргааш 10.00 цагаас хуралдаж Засгийн газарт хамтрах саналын талаар хэлэлцэхээр болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/06/dokk.png

ХҮН намын Удирдах зөвлөл Ерөнхий сайд Г.Занданшатарын хүргүүлсэн Засгийн газарт хамтрах асуудлаар хуралдлаа. Удирдах зөвлөлөөс маргааш /2025.06.17/ уг асуудлыг ХҮН намын төлөөллийн төв байгууллага буюу Төлөөлөх зөвлөлөөр хэлэлцэх товыг тогтоосон байна. Тодруулбал, Төлөөлөх зөвлөл нь маргааш 10.00 цагаас хуралдахаар болжээ. Дээрх хуралдаанаар Ерөнхий сайдын Г.Занданшатарын урилгад ямар хариу өгөх асуудлыг эцэслэн шийдэх юм.

Бид маргааш энэ талаар эргэн мэдээлэх болно.