С.Эрдэнэбат: 36 сарын тэтгэмжийг байхгүй болговол төрд олз хайсан хулгайчдаас өөр хүн үлдэхгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 11 сек
110
legacy:2025/11/serdenebat2.png

Төрийн албан хаагчдыг тэтгэвэртээ гарахад нь ажилласан жилээс нь хамаарч 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Тэгвэл нэр бүхий хүмүүс дээрх тэтгэмжийг цуцлуулахаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Төрийн албан хаагчийн ажилласан жилээс хамаарч олгодог 36 сар хүртэлх нэг удаагийн тэтгэмжийг цуцлуулах зорилгоор нэр бүхий этгээдүүд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Хөөрхий ганц хоёр сар ч чөлөө завсарлах эрхгүй насаараа зүтгээд хашаа байшин, ганц өрөө байранд ч хүрдэггүй зүйлээр мөн ч их оролдох юм. Энэ бол цаанаасаа төрийг сулруулах, зэрлэг капиталистуудын захиалгаар хийж байгаа ажил. Төр засаг, түүний албан хаагчид руу эрээ цээргүй дайрах нь хэрээс хэтэрлээ.

Өмнө нь нэг удаа эдийн засаг гэж цамнаж байгаад нэг нөхөр байхгүй болгох, бууруулах гэж оролдоод, бид тэмцэж байж үлдээж, бага багаар нэмсэн юм. Гадаад дотоодын хувийн сургууль, эмнэлгээр үйлчлүүлдэг нөхдөд нээх сонин биш байх.

Санаа зовж байна, цэцийн хуралд оролцохоо илэрхийлж байна. Үүнийг байхгүй болговол төрд олз хайсан хулгайчдаас нь өөр хүмүүс үлдэхгүй.Түүний золиос нь ард түмний үр хүүхэд, өвчтөн, үйлчлүүлэгчид, цаашлаад төрийн чадамж үгүй болж, явцуу этгээдүүдийн боол л болно.

Хүний эрхийг хязгаарлаж насан туршид нь бага цалин, хууль хяналт, дарамт үүрэг хариуцлага үүрүүлж, аж ахуй эрхлэхийг нь хүртэл хязгаарлаж, цалин хөлсөнд нь тааз тогтоож, түмний хүүхэд, өвчтөнөөс эхлээд үйлчлэх итгэл сэтгэл рүү нь ус битгий цацаарай" гэжээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bayarsaikhan

    Эсэргүүцэж байна!!!.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • S
    Saran

    Enenii toloo l tord nasaaraa odor shonogui baga tsalintai ar ger amraltaa umartan zutgej bga sh dee ene bhgui boloh baitugai bagasval hen tord ajillah yum bee

  • З
    З

    Төрд ажиллаж үзээгүй юмнуудад л тийм санаа төрнө.Цэц нь хангаж тэнэгтэх вий дээ

  • З
    Зочин

    300.000 мянган төр-н албан хаагчтай жижиг ААН-үүдтэй оруулж ажил хийлгүүлээчээ. Ажилчин олдохгүй бна. Залуучууд гадагшаа явчихна. Нэг бол төр лүү орчихно. Ажилчин байхгүй бол татвар байхгүй. Татвар байхгүй төр чинь яаж цаашаа явах юм бэ? Хөдөлмөр эрхэлж байгаа1 сая хүний 300,000 мян төрийн албан хаагч шүү. Ийм гажиг гажиг тогтолцоотой.

  • З
    Зочин

    залуу халуун наснаасаа өтөл болтолоо төрд морь нохой мэт зүтгэсэн ч хэн ч биш мэтээр элдвээр хэлүүлсэн ч ажлаа тасралтгүй гүйцэтгэж ирсэн төрийн эгэл албан хаагчдад ингэж хандаж болохгүй байхаа.

  • Ц
    Ц. Отгонтуяа

    Насаараа төрд бага цалинтай ажилчихаад. Насандаа суухдаа энэ 36 сарын цалинг хүлээж бгаа хүмүүс их бгаа шүү.

  • Г
    Гантөгс

    Төрийн албанаас тэтгэвэртээ гартал бие сэтгэлээ зориулж байгаа, жагсах цуглах, үгээ илэрхийлэх, аж ахуй эрхлэх, давхар ажил эрхлэх эрхээ хязгаарлуулж, онц байдал зарласан, өвчин тахалтай тэмцэх, гамшиг ослын үед хамгийн эхэнд үүрэг чиглэл авч гэр орон үр хүүхдээ орхин зүтгэж, улс төрийн золиосонд нухлуулж байгаа төрийн албаныхны тэтгэвэрт гарахад өгдөг тэтгэмжээ авах хүртлээ тэсэж ажиллаж байгаа хэдхэн төгрөгний тэтгэмжийг болиулбал тэсээд үлдэх Төрийн албан хаагч цөөрөх л байх даа. Тэр тусмаа хөдөө орон нутагт, алслагдсан сум, багт ажиллах төрийн албан хаагч байхгүй л болно. Бүгд л илүү хэдэн төгрөг олох гээд гадаад оронд боолын ажил хийх гэж, наймаа арилжаа хийх гэж явцгаах байлгүй дээ.

  • З
    Зочин

    Төрийн бус байгууллагад ч гэсэн насаараа ажиллачихаад яг адилхан НДШ, татвар төлж төлчихөөд юу ч үгүй тэтгэвэрт гардаг нь ялгаварлан гадуурхал, тэгш бус байдлыг бий болгож байгаа нь Үндсэн хуулийн зөрчил бас мөн л дөө.

  • Z
    Zochin

    Huviin hevshild ajillagsadad bas tetgevert garahad ni neg udaa 36 sariin tsalintai tentseh tetgemj ugmuur ium. Yalgavarlan gaduurhal ugui adilhan tetgemj uguu

  • З
    Зочин

    Төрд ажилладаггүй хүмүүст ямар ч тэтгэмж байхгүй. Болоод л байна. Эсвэл төрийн бус, бизнесийн салбараас тэтэгэвэрт гарч байгаа хүмүүст тэтгэмж олго. яагаад нийтийн эрх ашиг ярихгүй байгаа чинь сонин байна гишүүн ээ