Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: МАН-ын УЗ яг одоо хуралдаж, ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэллээ
00

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон. Гэвч өнөөдрийг хүртэл шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн эцэслэгдээгүй байгаа юм.
Өчигдөр /2025.06.16/ Ерөнхий сайд Г.Занданшатар ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн байдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж буй бөгөөд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.



