Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХҮН намын Төлөөлөх зөвлөл ЗГ-т хамтрах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ
00

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн. Улмаар дээрх намуудын дотоод зөвлөл өнөөдөр тус тус хуралдахаар товлосон юм.
Бид өмнөх мэдээллээрээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл мөн яг одоо ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газарт хамтарч ажиллах эсэх асуудлыг хэлэлцэж буй талаар эх сурвалж мэдээллээ.



