С.Цэнгүүн: Улс төрийн золиос гаргаад эрчим хүчний салбарыг задлах хүн сайд болох ёстой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
60
legacy:2025/06/TSENG.webp

Энэ өдрүүдэд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх талаар яригдсаар байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж "Эрчим хүч, Барилга, Зам тээврийн яамдыг нэгтгээд, Дэд бүтцийн яам болгоход бүтээн байгуулалтын бодлого уялдаатай болж, төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж чадна. 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын нийт төсвийн 33 хувь нь зам тээврийн салбар. Эрчим хүч зургаан хувь.

Өнөөдөр Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй нүүр тулчхаад байхад, ийм алдаатай хөгжлийн бодлоготой байж болохгүй. Эрчим хүчний компаниудын худалдан авах ажиллагаанд гүйцэтгэлийн аудит оруулж, давхардсан захиргааны ажилчдыг цомхотгох замаар үйл ажиллагааны процессыг дахин зураглаж, үр өгөөжийг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэйг хүн бүр мэднэ бас дэмжинэ.

Гэхдээ энэ бол хаалттай салбар. Миний бодлоор улстөрийн золиос гаргаад энэ салбарыг задлах хүн сайд болох ёстой. Богино хугацаанд салбарын болон иргэдийн эсэргүүцлийг авах ч ирээдүйд чухал шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Дан ганц салбарын сайд биш Ерөнхий сайд өөрөө галаа авч манлайлах болов уу гэж найдаж байна.

Шинэ ЗГ тухайд яамдыг нэгтгэж улсын төсвөө танаж, тэр дотроо асуудлаа зөв эрэмбэлээд Эрчим хүчний төслүүддээ хангалттай хөрөнгө оруулалт тавих ёстой. Мөн салбарын хууль эрхзүйн нөхцөл байдлыг сайжруулснаар хувийн хөрөнгө оруулагч нарыг татаж чадна. Гишүүдийн Ерөнхий сайдаас асуусан хамгийн их давтагдсан асуулт бол Эрчим хүчний реформ. Иймд шинэ засгийн газрын ажлын даалгавар тодорхой" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hen gedeg uvuugiin boovnii nuh ve

  • З
    Зочин

    Энэ яахан цахилгааны үнийг 3 дахин нэмж ард түмнийг улнаас доош хийсэн дээ

  • З
    зочин

    солиор

  • З
    Зочин

    Боловсрол соёл шинжлэх ухаан спортыг нэг яам болгох хэрэгтэй.Хуучин тийм байсан.

  • �
    🙉

    Мэргэжлийн , туршлагатай, хүмүүс эрчим хүчээр оролдъё

  • З
    Зочин

    Энэ авгайн эрчим хүчний салбар дах сонирхол хэрээс хэтэрч бна. Энэ авгай бас нэг олигархуудын гар хөл жингэр. Удахгүй ил болох бизээ