ТББХ-ны хуралдааныг нэг цагаар завсарлууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжих эсэх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, улмаар ТББХ хэлэлцэн, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон.

Харин АН-ын бүлэг дээрх асуудлыг өнөөдөр бус пүрэв гарагт хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, хойшлуулах саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд гаргаад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ТББХ-ны хуралдаанд гаргасан саналын дагуу байнгын хорооны хуралдааныг НЭГ ЦАГААР завсарлуулаад байна.