Шадар сайдаар С.Амарсайханыг улираан томилуулахаар танилцууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/137.webp
legacy:Amarsaihan/1 (37).jpg

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж байна. Урьдчилсан зураглалаар Шадар сайдын нэг квотыг "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярт өгөөд байсан юм.

Тэгвэл чуулганы хуралдаанд танилцуулах үеэр түүний оронд Шадар сайд С.Амарсайханыг улираан томилуулахаар танилцууллаа. Үүнээс харахад, Н.Номтойбаяр Засгийн газарт хамтрах саналыг зөвшөөрөөгүй байж магадгүй юм.