СУРВАЛЖИЛГА: Наадам хаяанд ирсэн ч шинэ автомашин авах хүнгүй тоосонд дарагджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 3 мин 10 сек
450
legacy:2025/06/NewFoldefr1/i.jpg

Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Өдийд автомашин ёстой л талх шиг зарагддаг үе. Хэдий амралт, аяллын улирал эхэлж баярын сезон орсон ч “Да хүрээ” эль хуль байна. Зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Харин зарагдаж байгаа нь өдрийн од шиг. Ченжүүд тамхилах зуураа “буу халцгаана”. Зарим нь машинаа зүлгэсэн шиг хүн харуулдана. Ченжүүдийн зүгээс наадмын үеэр автомашин зардаг байсан үе ард нь хоцорсныг дуу нэгтэй хэлж байлаа. Учир нь иенийн ханш чангарч үнэ нь тэнгэрт хадсан машинуудын урьдчилгаа төлбөр ч мөн 40 хувь болж хаданд гарав. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар сараас автомашины урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгосон ч бодит байдал дээр урьдчилгаа төлбөр 40 хувь болсон нь энэ босгыг давах хүн ховорджээ.

ЦАГААН САР, НААДМААР ХҮМҮҮС МАШИН АВАХАА БОЛЬСОН

legacy:Gantumur Lu/elchin uulzalt/w.jpg

Ченжүүдийн төлөөлөл Н.Сайнбилэг “Да хүрээ” зах дээр 9 жил машин борлуулж буй. Өдийд сезон ороод завгүй байдаг ч сүүлийн үед зогсоолын төлбөр төлж, машинаа зүлгэхээс хэтрэхгүй болжээ. Тэрбээр “Урьд жилүүдэд цагаан сар, наадмаар хүмүүс машин авдаг байсан. Одоо машин авч байгаа хүн алга. Урьдчилгаа төлбөр өндөр, бэлэн мөнгөөр машин авдаг хүн ховор байна шүү дээ. Иргэддээ нийцэхгүй бодлого явуулж төр засаг нь ямар чадваргүй болох нь харагдаж байна л даа” гэв.

“Даарин дээр нь давс нэмэв” гэгчээр Монголбанкнаас өр орлогын харьцааг 50/50 болгож хэрэглээний зээлийг хумих бодлого барьснаар цалингийн орлоготой иргэдийн хувьд машинтай холбох нь мөрөөдөл болжээ. Хэдий урьдчилгаа төлбөр өндөр болсон ч иргэдийн ярьж байгаа шиг автомашины үнэ буураагүй байна. Эсрэгээрээ үнэ нь өссөн болохыг ченжүүд ярьж байлаа.

ИЕН ЧАНГАРЧ МАШИНЫ ҮНЭ ӨССӨН

legacy:Gantumur Lu/elchin uulzalt/l.jpg

Тэдний төлөөлөл А.Гантулга “Автомашины үнэ буураагүй. Иен гэхэд хоёр төгрөгөөр чангарч нэг сая иенээр авдаг байсан машин хоёр сая иен болж үнэ өссөн. Тиймээс автомашины үнэ буурахгүй” гэв.

Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. “Да хүрээ” захад 2013 оны приус-41 загвар 32 сая төгрөг байхад 2018 оных 40 сая төгрөгтэй байна. Зарим хүмүүс приус-30 машинаа зараад 41 болгох сонирхолтой ч үнэ нь өссөн тул зээл авахаас өөр аргагүй болж байгааг ярьж байсан юм.

АВТОМАШИНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН БАЙНА, МӨНГӨ ДУТЧИХЛАА

legacy:Gantumur Lu/elchin uulzalt/q.jpg

Баяраас урьтаж машинаа шинэчлэхээр явж буй иргэн Б.Мөнхзаяа “Машины үнэ хямдарсан гэж байсан ч өссөн байна. Машинаа сайжруулахаар Приус-41-тэй болохоор 25 сая төгрөг хүрэх байх гэж бодсон ч дутлаа. Дахиад таван сая төгрөг хэрэгтэй болоод дөрвөн саяыг нь оллоо. Банк бусаас зээл авна гэхээр хүү өндөр юм. Ямартай ч машинтай болчих байх аа” гэж байв.

ХҮМҮҮС АВТОМАШИН АВАХААС ИЛҮҮ САЙЖРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Ченжүүдийн хэлснээр баяр наадмаар хүмүүс шинэ машин авч унахаас илүү он хуучинтай автомашинаа сайжруулах сонирхолтой болжээ. Мөн баяр угтаж хүмүүс жийп шинээр худалдан авдаг байсан бол одоо автомашинаа зараад жийп төрлийн автомашин унах сонирхолтой болсон байна. Гэхдээ жийп төрлийнх ч байсан, приус ч ялгаагүй автомашины борлуулалт муудсан тул зарим нь арга буюу ярьж тохироод үнээ буулгаж өгөх болжээ.

АВТОМАШИНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 40 ХУВЬ БОЛСОН ТУЛ ББСБ-УУД ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 72 САР БОЛГОВ

legacy:Gantumur Lu/elchin uulzalt/r.jpg

Банк бус санхүүгийн байгууллагуудын тухайд өдийд зааланд нь багтахгүй хүний хөл хөдөлгөөнд дарагддаг байсан бол одоо сэлүүхэн байна. Ганц, хоёр хүн л гэрээ байгуулж харагдав.

Автомашины урьдчилгаа төлбөр 40 хувь болж нэмэгдсэнээр банк бус санхүүгийн байгууллагад автомашины зээлийн эрэлт буурсан байна. Иймд автомашины зээлийн хугацааг 60 байсныг 72 болгож эхэлжээ.

“Бичил” глобус ББСБ-ын “Дах хүрээ” дэх салбарын захирал А.Ариунзул “Урьдчилгаа 40 хувийн төлбөр бүрдүүлээд автомашины зээл хүсэхээр ирж байгаа иргэд маш цөөн байна. Манай байгууллагын хувьд автомашины зээлийн хугацаа хамгийн урт 60 сая байсан бол 72 сар болсон. Мөн хүү уян хатан нөхцөлтэй байгаа” гэсэн юм.

Хуваалцах:450

СЭТГЭГДЭЛ (45)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    I1 жил өмнө

    Nymbaagiin hiij bga ajil ard iregdee shuljiij taashaal awdag muu bagter

  • З
    Зочин1 жил өмнө

    Маш зөв бодлого хэрэгжиж байна. ББСБ-ын хүү маш өндөр байна. Бараг урьдчилгаагүй шахам зээл өгч байснаас хүн бүр машин зээлээр худалдан авч өрөнд орж байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Одоо ч машины хэмжээ хязгаар н болсон байлгүй дээ хүн болгон машинтай болчоод байхад нэг хүнд 1 л машин хэрэгтэй биз дээ тэгээд ч шинийг унаж уу ямар машин унаж явнуу хэнч тоохоо больсон байн лээ

  • Ч
    Чегж1 жил өмнө

    Ченжүүд өөрсдөө үнээ буулгах хэрэгтэй байна.Машин зарагдана

  • З
    Зочин1 жил өмнө

    машин тансаг хэрэглээшдээ багссандаа зүгээр дээ юу л бн машин пиг

  • З
    Зочин1 жил өмнө

    Хятад машин хямддаал 100саяаас дээш байгаадаа тэхээр бодлого биш шигээ

  • С
    Сүх1 жил өмнө

    Бодлогоор хятад машин унуулах гээд бна да

  • Ч
    Ченж1 жил өмнө

    Ажил хийх хүнгүй бүгд нэгнээ шулж дамлан амар хялбар мөнгө олох санаатай

  • И
    Иргэн1 жил өмнө

    Өшөө ч хумих хэрэгтэй. Дуртай нэг халтар нь машин авч унаад таксинд яваад байхгүй болно. Одоо Японоос орж ирэх буруу хүрдтэй машиныг ч хориглох хэрэгтэй. Хуучин онтой хог, хүний голсон сэг. Баруун гарын дүрэмтэй улс байж одоо дүрэм журмаа сахиулах хэрэгтэй шүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Машины үнэ нь аймар өссөн байна лээ

  • Z
    Zochin1 жил өмнө

    ББСБ гэж лалрын шулаач газар шүү дээ. тэндээс зээл битгий авч байгаач

  • З
    Зочин1 жил өмнө

    Orsoos tank oruulj zardag ymu

  • З
    Зочин1 жил өмнө

    Баяр ёслолоор машин авдаг баярхах дуртай гуйлагчид

  • Ө
    өлзий1 жил өмнө

    машин бол хүний өдөр тутмын л хэрэгцээ дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    МАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХУМИХ ХЭРЭГТЭЙ ОДОО БАЯН ЯДУУ ЯЛГААГҮЙ МАШИН УНАХ БОЛЖЭЭ.АЖИЛГҮЙ ЯДУУСТ МАШИН ШААРДЛАГГҮЙ ӨШӨӨ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ

  • С
    Сүх1 жил өмнө

    Банк бусаар машин өгдгийг болиулах хэрэгтэй тэгвэл түгжрэл багасна

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүн ардаа их хуурч хулхидсаных нь гор хохь гэдэг байхдаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Байгаа машинаа сайн тордоод уна.Хуучин үнэ нэмэгдээгүй байхад авч ирсэн машинуудаа иений ханш өссөн гэж хамаагүй өндөр нэмсэн байна лээ дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Түрүү жил өдийд Иен 21₮ байлаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Ergv har golognvd bnshde tanar dongoj amrla ehelj baiga hvmvs odo yaj mashin awj unhu en com bichsen hvmvs tiim aimr bayn ymu on zalu mashin undag mashinuda utasshiga soldig gj oilglodo barg Huchan ontoi gadni hog ged baiga mashinchin dongoj amdirla ihelj baiga hvmvst tom bolomj baidi maluda

  • Z
    Z1 жил өмнө

    Болж муусайншулаач ченжүүд гаднаас хямдхан сэг оруулж ирж янзлаад хэд дахин нугалж заран баяжиж шулдаг бсан юм хулгай муу мөртөө гэж

  • З
    Зочин1 жил өмнө

    Том кампаниудын машин илүү их заруулах гээд хааж боож байгааг мэддэггүй ээ гүйэ мөн хэцүү хүн бэ. Баячуул да хүрээ захыг хааж өөрсдийн бизнесээ улсын хуулиар хааж бараагаа зарах баячуулын ухааныг мэддэггүй ээ яана

  • З
    Зочин1 жил өмнө

    Авч байгаа орны мөнгө Монгол мөнгө гүйцэхээ байсан ш дэ. Үнэндээ Монгол төгрөг ханш унаад юм авч дийлэхгүй чанаргүй болсон болохоор үнэтэй санагдаж байгаа юм

  • A
    Altai1 жил өмнө

    Доор юм мэдэхгүй хүмүүс овоо юм бичжээ. Автомашин бол морь гэсэн үг. Нүүрс,ус авах,хүүхэд зөөх ,ачаа ачихад машин л хэрэг болж байна шүү. Өөр яаж амьдар гээд байгаа юм бэ дэ ?

  • З
    Зочин1 жил өмнө

    Хөөрөгдсөн хөөсөн үнээ буулгахгүй бол юу гэж зарагдах вэ дээ

  • И
    Иргэн1 жил өмнө

    Удахгүй хөдөө орон нутагт автомашины түгжрэл утгаа алдах төлөвтэй!!! Ер нь Монгол улсын хэмээнд цогцоор нь автомашины номер олголтыг шийдэхгүй бол гамшиг болох нь!!! Төмрийн хог дээр хаях болсон автомашиныг Монгол улсын хөдөө оршуулдаг болох нэн!!!

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Хаа очиж МАН-н ганц зөв арга хэмжээ шүү дээ!!! Автомашины импорт, ББСБ- н зээл, номерийн хязгаарлалт гээд эдгээр арга хэмжээг аваагүй зөнд нь орхисон бол УБ- хотод амьдрал зогсож сүйрэх байлаа!!! Одоо ч түгжрэл хэцүү бн!!! Автомашины худалдаа эрхлэгчдийн буруу гэхээсээ төр засгийн унхиагүй хар гайгаар оройтож арга хэмжээ авлаа!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Дээр Нямбактер номерын үнэ өсгөсөн татвар нэмсэн гээд шалтгаан байна.

  • Б
    Болж болж1 жил өмнө

    Манайхан тэнгэрт хадсан үнэтэй буруу рультэй хуучин машин битгий авцгаа чeнж нэртэй шулаачид боож үхлээ

  • �
    🐷1 жил өмнө

    Атаархаа юу төсвийн цалин чинь хүрэхгүй бухимдаад байгаа юм уу ? Эд нар машин оруулж ирхээ больвол том² компаниуд чинь тэнгэрт хадсан үнэтэй зарна. Мал п.сда минь хуцхаасаа өмнө бодож бай

  • З
    Зочин1 жил өмнө

    Хуучин хог дээр хаягдсан..машин оруулж ирж үнэтэй зарж ардтүмнээ шулдаг ноюшуудад.ийм.новшуудад сөйнсануулга блоо. Больж гэж хэльс

  • З
    Зочин1 жил өмнө

    Иен 2төгрөгөөр чангарахаар 1сая иенээр авдаг машин 2 сая иен болох уу тэ??? Эргүү тэнэг юм бичихийн

  • З
    Зочин1 жил өмнө

    Shal hudlaa bayar naadam bolno gej unee nemcheed suuj bhad hen awah yum be tooson do daruuld bj bhaas yahaw de

  • Д
    Дорлиг1 жил өмнө

    Машингүй бол хүн биш,гуйлгачин болчих гээд байна уу МОНГОЛЧУУД АА!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Аль ень хямд үед оруулаад ирсэн машинааа улам үнэтэй зарах гээл бөөн шуналуууд

  • З
    Зочин1 жил өмнө

    ЧЕНЖҮҮДИЙН АР ТАЛД ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ АВИЛГАЧИД БАЙДАГ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!МӨНГӨТӨЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮНИЙГ МОНГОЛ УЛС МОНГОЛЫН ШҮҮХ ЦАГДАА ЯАЧИЧ ЧАДАХГҮЙ ӨНӨӨДӨРИЙГ ХҮРЛЭЭ ШҮҮ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Чeнжүүд гэж үнэ хөөрөгдсөн даварцан юмнууд байдаг.

  • З
    Зочин1 жил өмнө

    Nugalj zardaga boli lalaruda

  • У
    Уншигч1 жил өмнө

    Та нар ч их үнэ хэлээд одооавах хүн тун ховор болно цаашдаа. Тийм учир үндсэн үнээр нь хямд заараад хэдэн машинаа хөгширөхөөс нь өмнө эзэнд өгөх нь хамгийн зөв шийдвэр байх болно. Та нараас хямдруулаад зарах хоншоортой хзн байхгүй биз дээ. Бүгд хоорондоо барьцалдацсанчөлөөтэй хөдөлж чадахаа больсон хараат хүмүүс байнаадаа

  • З
    Зочин1 жил өмнө

    За болжээ. Гаднын junk дээрээс хог түүж ирж хотын гудамжийг явах газаргүй болгон дүүргэж зовоож байснаас энэ нь дээр. Нэр тэгээд рультэй гэж бгаа.Хэн хэндээ амар, өрөнд орж байдгаа сэгсэрэхгүй.

  • И
    И1 жил өмнө

    Японы хаях машиныг оруулж ирчихээр зарагдахгүй байна гэж гомдлоод, яршиг цаашаа !

  • З
    Зочин1 жил өмнө

    Машиныхаа үнийг буулгаа өндөр үнэтэй бол хүн авахгүй шдэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Сайнбилэг нэртэй эргүү ац минь он хуучин хогоо өндөр үнээр зарахаа больчих бурууг бусад руу чихээд архийг амаараа үлээгээд байлгүй

  • З
    Зочин1 жил өмнө

    Ченж нэртэй луйварчид худлаа шаахгүй шүү

  • З
    Зочин1 жил өмнө

    Тэнгэрийн үнэтэй машин хэн авдаг юм бэ он хуучин тэндээ бараг хог болох машинууд оруулж ирж байж