ЧУУЛГАН: “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/05164.png

УИХ-ын чуулганы хуралдаан хуваарьт ёсоор 10.00 цагаас хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/-ийг хэлэлцэх аж.

Харин 14.00 цагаас:

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/-ийг хэлэлцэх юм байна.