Урт автобус шатсантай холбогдуулан ижил төрлийн автобуснуудыг нь өнөөдрөөс ЗОГСООЖЭЭ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/06/057.png

Өчигдөр өдөр /2025.06.19/ 15.30 цагийн орчимд "Гранд плаза"-гийн хойд уулзварт "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн урт автобус шатсан байдаг. Тус автобус нь 2015 онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр Беларус Улсаас орж ирж, үйлчилгээнд явж эхэлсэн.

Өдгөө 10 жил үйлчилгээнд явсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусахад зургаан сарын хугацаа үлдээд буй аж. Энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын "Yutong bus" үйлдвэрээс шинээр урт автобуснууд оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тийм учраас ашиглалтын хугацаа нь дууссан цэнхэр урт автобуснуудыг актална гэж мэдэгдэж байсан ч өчигдрийг хүртэл үйлчилгээнд явж байв.

Тэгвэл гал гарсантай холбоотойгоор бусад цэнхэр урт автобуснуудыг өнөөдрөөс зогсоосон байна.

Бичлэг үзэх бол ЭНД дарна уу

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хугацаа дуусах дөхсөн тул шатсан байж гэхдээ галыг ингэж дэвжихээс нь өмнө унтраах боломж үнэхээр байхгүй байсан уу.Хүрэлцхүйц хэмжээнии найдвартай галын хор автобусанд байсан уу.

  • З
    Зочин

    Бат үүлийг дүүжил, 100 жил явахгүй дөнгөж 10 хан жил хэл амгүй явсан гээд цаазал. Сайхан далим.

  • Х
    хүннү

    Хажуугаар нь явсан жолооч нар галын хороо гаргаад жолоочид нь тусалсан бол…хүний мууд дуралж бичлэг хийж байхаар…