Ж.Энхбаяр: Гаалийн албан татварыг тэглэснээс болж малын тэжээл тариалалт 144 мянган га-гаас дөнгөж 30 мянган га-д таригдсан. Тариалалтыг жаахан эрчимжүүлэхэд 10 хоног л байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 12 сек
50
legacy:2025/06/TSAGAAN.webp

УИХ-ын чуулганы 2025.06.23-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: ОХУ үүсээд байгаа хямралд байдалтай холбоотойгоор улаан буудай, малын тэжээлээ долоодугаар сарын 01 хүртэл гадаад улсад экспортлохгүй байх шийдвэр гаргачихсан байгаа. Одоо ОХУ-д байгаа дотод үнэ дээр бид худалдан авалт хийгээд Монгол Улсын хил дээр ирэхэд нэг тонн улаан буудай 1.250.000-1.300.000 төгрөгөөр орж ирэхээр байна. Манай дотоодын үнэ ноднингийн худалдан авалт дээр 1.050.000 төгрөгөөр гарсан. Гадаад хамааралтай байдал гэдэг ийм эрсдэлтэй гэдгийг бид сайн харлаа.

Үндсэндээ үйлдвэрлэл унаж, газар тариалангийн талд ашиглаж байгаа талбайн хэмжээ багассан. Мөн гангийн байдалтай холбоотойгоор эрсдэлийн түвшин өндөр болж байна. Үүнээс болж газар тариалангийн компаниуд энэ жил талбайдаа хийх хөрөнгө оруулалтаа нэлээд татчихсан.

Ялангуяа малын тэжээл 144 мянган га-д тарихаас дөнгөж 30 мянган га-д буюу 100 мянган га-гаар багассан гэсэн үг. Учир нь малын тэжээл улаан буудайн тариалалтаа дагаж хийгддэг зүйл. Тиймээс салбарын технологи, тарилж хэвийн явж байсан процессыг саяын хууль нэлээн хөдөлгөчихсөн. Бодит эрсдэл нүүрлэсэн.

Одоо энэ хуулийг хэлэлцээд баталвал бид өвлийн бэлтгэл ажилдаа орно. Үлдэж байгаа 10 хоногт бид жаахан малын тэжээлийг эрчимжүүлэх боломж бйгаа. Улаан буудайн үр тариалалтын хувьд аль хэдийн тариалалтын хугацаа дуусчихсан учраас болц гүйцэхгүй.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И2025/06/26

    Амарбаясгалан дарга чинь Оросоос баахан 2р гурил оруулж ирж шахаа л биз. Иргэд аваагүй л болохоос.

  • З
    Зочин2025/06/26

    Тэр хөнгөлөлт гээд байгаа мөнгө нь гурил үйлдвэрлэгч нарт өөр бизнест зориулагдсан хүнгүй мөнгө юм байналээ

  • З
    Зочин2025/06/26

    Гурилын Сэрээнин чинь томроод байсан биздээ,ард та нар үнэтэй гурил авах ёстой боллоо гээд

  • З
    Зочин2025/06/26

    Ха ха өнгөрсөн жил малын тэжээл бараг л борлогдоогүй бус уу. Энхбаяр сайд гуай хөрсөн дээрээ бууж хуцвал

  • З
    ЗОЧИН2025/06/24

    ХӨЕ ЭНХБАЯРАА ГААЛИЙЙН ТАТВАРЫГ ТЭГ ХУВЬ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАА. ДОТООДЫН МУУСАЙН ДАВАРСАН СДАНУУД ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙНХЭЭ ҮНИЙГ НЭМЭХ ГЭЭД БҮҮР УХААН АЛДЧИХ ЮМАА. ЧИ НААД МУУСАЙН ЮМНУУДАА ЗАХИРЧ ЧАДДАГГҮЙ ЮМ УУ.