БАЙНГЫН ХОРОО: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хотын даргын мэдээллийг сонсоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/f48dddf6a555f2163bc96fee5b86196a.jpg

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас эхэлнэ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх бөгөөд нэгдүгээрт, Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсоно.

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулах юм байна.