Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
160
legacy:2025/06/new1218.webp

Өчигдөр орой нийслэлд хүчтэй аадар бороо орсны улмаас нийслэлийн ихэнх автозам усанд автсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Нэг их бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа. Ядруу улсад ингэж мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ" гэжээ.

Харин хотын дарга Х.Нямбаатар хариу барьж "Баримттай ярина уу, эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй.

Харин ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна. ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй бөгөөд зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг. Манай нөхцөлд өндөржилтөөрөө гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3-4 Хороолол-21 хорооны зам сайхан том бүтээн байгуулалт болж байна, гишүүд очиж харж, миний үед баригдсан гэж сайрхах зураг мурагаа татуулаач, хоцорно шүү

  • З
    Зочин

    Чи замын төвшинг өндөрлөж асфальт тавсанаас болж урьд нь ус тогтодгүй байсан газарт нуур цөөрөм шиг их ус тогтож байна.

  • З
    Зочин

    Гол нь ямарч ажлыг ул суурьтай сайн чанартай хийх ёстой. Хийх ажил манайд үнэхээр их байгаа. Гэхдээ хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байгаа учир ач холбогдлоор нь эрэмбэлж ямар ажлыг эхэлж хийхээ тодорхойлох хэрэгтэй. Хотын дарга энэ тал дээр иргэдийн саналыг авч байвал зүгээр юм. Мөн хотын даргад зөвлөж байгаа мэргэжилтнүүдийн чадвар муу байгаа дээр анхаарлаа хандуулмаар.

  • З
    Зочин

    Нэг хэсэг нь улс орноо хөгжүүлэх гэж үйлээ үзэх юм. Нөгөө нэг нь эх орныхоо туг далбааг урж, баялагийн хулгайч нарын санхүүжилтээр түнтийж амьдралаас тасрах юм.

  • З
    Зочин

    Энэ Шодойсамбуу гэж төр гэр самууруулсан амны салиа салтаан дахь баасаа арчиж чадахгүй нусгай байнаа хаа явсан газар хэрүүл шантааж хийх юмаа даа иймэрхүү малнуудыг яах гэж сонгодог бнаа

  • З
    Зочин

    Улаан хэрүүлч нянг хаа явсан газар нь дарамталж данхынх нь араас хөөж зайлуул

  • З
    зочин

    heruul hiij suuhaar garaad uz

  • З
    Зочин

    Хуцсан нохой болгонтой хөөцөлдөад хэрэггүй хая цаашаа. Өмнөх хотын дарга нар гэж ямар хүн байгаа нь ч мэдэгдэхгүй чимээгүй газрын наймаа хийсэн гаружд л байсан. Нямбаа харин ч их юм хийж байгаа. Eр нь юм хийсэн хүнийг л шүүмжилдэг, хийхгүй чимээгүй байж байгаад 4 жилээ дуусгаад явбал өөрт бол амар

  • З
    Зочин

    Оросын элчингийн арын зам -эвдэрсэн л бна даа

  • З
    Зочин

    Хотын дарга маш их ажил хийж бгаа нь үнэн ч хяналтаа муу тавьж бнаа яагаад стандарт бүс гүйцэтгэлийг хүлээж аваад бгаа юм бэ буруу муу нь хотын даргын давхар хийх ажилшдээ

  • З
    Зочин

    Шодой өөрөө энэ улсад яг юу хийж гийгүүлсэн хүн бэ эргээд харахад хийсэн ажилтай хүүхдүүдээ хэлэх үгтэй аав байлдаа

  • З
    Зочин

    манай даргыг нэг шодой байтугай мянган шодой барахгүй ээ

  • З
    Зочин

    энэ хэрүүлч хогийг зайлуулаач. энэ мөнгө босгоод хийгээд байгаа биш шүү дээ, зээл аваад ач холбогдол бага юманд үрж байгаа новш

  • З
    Зочин

    энэ фейсбүкээр нэг яваад байгаа юм биш үү, ус зайлуулах хоолой гаргалгүй үргэлжилсэн боржур тавиад түүнд нь ус хашигдаад нуур болон тогтсон жишээ гэвэл их дэлгүүрийн урд зам байлаа

  • З
    Зочин

    Эрхэм гишүүн Лодойсамбуу та энэ улсын төлөө юу хийж бүтээсэн бэ? Үргэлж л хэн нэгэн рүү дайрч давшилж, гүтгэж байх юм. Тийм л сүрхий юм бол гишүүнээсээ татгалзаад хотын дарга болоод агуу их өөрчлөлт хийгээч дээ. Чадахгүй бол хэрэггүй хэрүүл битгий хийж бай!

  • З
    Зочин

    Борооны дараа шөнөөр З.Энхболд л усны машин унчихаад ус асгаад явсан даа