Халдвартын эцсийн зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн ДӨРВӨН чиглэлд түр өөрчлөлт орно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/ch78.png

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн зогсоолын авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, /Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш ХӨСҮТ-ийн эцсийн зогсоол хүртэл/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэх аж.

Тус замыг 30-ны орой 23:00 цагаас хааж долоодугаар сарын 03-ны өглөө 06:00 цагт нээх юм. Иймд дээрх зам засварын ажилтай холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн Ч:41, Ч:64, Ч:78, Ч:80 чиглэлүүдийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоор болжээ.