ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, яамдын орон тооны дээд хязгаарыг батлах тухай ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zasagSHINE/01.png

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж танилцахаар төлөвлөжээ. Үүнд:

Хэлэлцэх асуудал:

-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүд

-Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

-Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай ЗГ-ын 2025 оны 119-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

-Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар

-Бусад асуудлуудыг хэлэлцэж, танилцах юм.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.