ИРЦ: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн ХОЦРОЛТООР манлайллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/06/508174994_3875895049376972_2077861107720944565_n.jpg

УИХ-ын Тамгын газраас тавдугаар сарын 1-31-ний хоорондох чуулганы хуралдаанд гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг танилцууллаа. Үүнээс чуулганы хуралдаанд нэг ч оролцоогүй, хамгийн их томилолтоор явсан, хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулж байна. Тодруулбал, нийт 11 удаа хуралдсан чуулганы хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ /чөлөөтэй/, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга /эмнэлгийн чөлөөтэй/ нар нэг ч удаа оролцоогүй байна.

Харин Ц.Мөнхбат /7/, А.Ундраа /7/, Дам.Цогтбаатар /7/, Б.Батцэцэг /5/ нар хамгийн их гадаад томилолттой шалтгаанаар чуулганы хуралдаанаас чөлөө авчээ.

Тэгвэл ТАСЛАЛТЫН тоогоор УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр /5/, Ц.Туваан /5/, Р.Эрдэнэбүрэн /4/ нар тэргүүлжээ.

Түүнчлэн, ХОЦРОЛТООР цөөнгүй гишүүд тэргүүлжээ. Үүнд, Ц.Даваасүрэн /9/, Д.Ганбат /7/, Б.Жаргалан /7/, З.Мэндсайхан /7/, Г.Уянгахишиг /7/, Б.Жавхлан /6/, Н.Учрал /6/, Б.Чойжилсүрэн /5/, Ц.Баатархүү /5/, Б.Батбаатар /5/, Б.Бейсен /5/, Ж.Золжаргал /5/, Б.Пунсалмаа /5/, Ж.Энхбаяр /5/ Р.Эрдэнэбүрэн /5/ нар тав болон түүнээс дээш удаа хоцорсон үзүүлэлттэй байгааг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ яагаад ажилдаа ирэхгүй байна? АТГ-т байуаагдаж байна уу?

  • З
    Зочин

    зонхуу мэтийн амьтад бол гишүүний суудлыг зөвхөн шорон шаахгүй дархан эрх болгож л ашиглаж байгаа болохоос яахаан ард түмэн улс орны төлөө хуралд суух вэ. ичихгүй цалинг нь бол авч байгаа байх

  • T
    Tom alban tushaald bsan

    Geed bukh zuiliig dargiin nvdeer harj hen nadad helekh ve gej boddog bololtoi Khuraldaa suuj ajilaa khiikhgui bol ergvvlen tatdag huulitai boiyoo